|
|
||
Өвөр Монголын зарим газраар саяхан цагаан зуд болж, нийт 20 мянга гаруй хүн гамшигт нэрвэгдэн, 2 сая 10 мянган мал гамшигдсан 200 сая юанийн эдийн засгийн шууд хохирол учруулсныг Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы иргэний хэрэг эрхлэх танхим 27-ны өдөр мэдэгджээ.
11-р сарын 21-ний өдрөөс нааш, Өвөр Монголын Хянган аймагт энэ өвөл гарснаас нааших хамгийн их цас орж, дунджаар 30 сантиметр зузаан байж, зарим газар нь 1 метр шахам цас хурж, 15 сая га бэлчээр цасанд дарагджээ.
Одоо тухайн газрынхан зам тээврийн нэвтрүүлж, гамшигдсан районд хүнс, өвс бордоо, хувцас хунар, хөнжил зэрэг гамшгаас авран туслах эд бараа хүргэн өгч байна. Өвөр Монголын Өөртөө Засах Районы иргэний хэрэг эрхлэх танхим гамшигдсан район руу 800 ширхэг хөвөн хөнжил яаралтай хүргэж, Хянан аймаг ч 1 сая юанийн гамшгаас авран туслах мөнгө санхүүжүүлсэн байна. \Гэрэлт орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |