|
|
||
10 гаруй хоногийн ширүүн тэмцээнээр Азийн спортын 16-р наадам 27-ны орой Хятадын Гуанжөү хотод өндөрлөлөө. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн Лю Яньдүнгийн бараа бололтойгоор Азийн Олимпын Хэрэг Эрхлэх Зөвлөлийн дарга, чин ван Ал-Ахмед Ал-Сабах хаалтын ёслолд оролцсон бөгөөд Гуанжөүгийн Азийн спортын наадам хаагдсныг мэдэгджээ.
Ал-Ахмед Ал-Сабах хэлсэн үгэндээ, Азийн спортын наадамыг дэмжсэн Хятадын засгийн газар ард түмэн тэрчлэн Ази тив болон дэлхийн олон этгээдийн найз нарт талархал илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Гуанжөүгийн Азийн спортын наадам өндөр төвшинтэй, өвөрмөц онцлогтой Азийн спортын наадам болж, Гуанжөүгийн ард түмний бэлтгэл ажил бүрэн дүүрэн амжилттай болсон байна гээд Азийн залуучууд, тамирчид 2014 оны БНСУ-д цугларч Азийн спортын наадмын гэрэл гялбааг дахин бичиглэхийг хүссэн байна.
Дараагаар нь 2014 оны Азийн спортын наадмыг зохион явуулах хот БНСУ-ын Инчуан хотын төлөөлөгч нар Азийн Олимпийн зөвлөлийн далбааг хүлээн авсан байна.
16 хоног үргэлжилсэн Азийн Спортын уг наадам дээр Ази тивийн 45 улс орон бүс нутгийн 10 мянга орчим тамирчид оролцож, 36 улс орон бүс нутгийн тамирчид медаль авав. Үүнд 29 улс орон, бүс нутаг алтан медаль авснаар "Алтан медалийн гишүүн"-ий тоогоор өнгөрсөн удаагийнхаас 3 илүү байлаа. Хятадын баг тамирчид 199 алтан медаль, 119 мөнгөн медаль, 98 хүрэл медаль авч, алтан медаль болон бүх медалийн тоогоороо тэргүүлсэн байна. БНСУ, Япон, Иран болон Казахстан дараалан жагсаагдаж байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |