|
|
||
Азийн спортын 16-р наадмын хаалтын ёслол 27-ны орой Хятадын Гуанжөү хотын Хай Шиньша аралд болжээ. Баяр цэнгэл хөгжөөн наргианы дунд 16 хоног үргэлжилсэн Гуанжөүгийн Азийн спортын наадам бүрэн дүүрэн өндөрлөсөн байна. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Лю Яньдүн, Азийн Олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Аль Фахад нарын хаалтын ёслолд оролцжээ.
Бяцхан тоглогчдын дуулсан Гуандүн аялгуу "Сарны гэрэл"-ийн эгшиглэн дор, Гуанжөүгийн Азийн спортын наадмын хаалтын ёслолын хөшиг алгуурхан нээгдлээ. Нээлтийн ёслолын "Аялал"-ын дуу шүлэг шиг эгшиглэнтэй адилгүй, хаалтын ёслолын уран сайхны тоглолт нь дуурийн хэлбэрийг сонгож, нэн баяр хөөртэй уур амьсгалыг бий болгожээ. Уран сайхны тоглолт нь "Дуу эгшгээ үлдээгээрэй" гол уриан дор эв найртай баяр баясгалант байдалд Ази тивийн адил бус соёлыг харуулсан сонгодог дуугаар бүрэлдсэн байна. Үүнд Энэтхэгийн "Menggeni", Казахстаны "My Excellent Lover", Индонезийн "Stars", Ливаны "Pleasant Journey " зэрэг дуу нь Азийн олон орон, бүс нутгийн соёл боловсныг харуулсан байна.
Баяр бахдалт дуу хөгжмийн дагуу хаалтын ёслолын газар дээр нь байгаа 20 мянга гаруй үзэгчид алга ташин тоглогчидтай хамтаар дуулан бүжиглэж, энэхүү өвдөгш их баярт баясан цэнгэцгээсэн байна. Уран сайхны тоглолт дуусах үед үзэгчид салж ядан, зургийн аппаратаа гарган энэхүү мөчийг бичиглэн авцгааж байлаа. Гуанжөү хотын иргэн Жэн Юнкан бол тэдгээрийн нэгэн юм. 16 өдрийн өмнө тэрээр нээлтийн ёслолыг сонирхож, өнөөдөр хаалтын ёслолыг сонирхож, Азийн спортын наадмаас салж ядан байгаа сэтгэлээ илтгэж байлаа. Тэрээр хэлэхдээ, би 16 хоногийн өмнө нээлтийн ёслолыг сонирхож, ариун галыг асаах явцыг үзсэн, гэвч Азийн спортын наадам нүд ирмэхийн хоромд өндөрлөх боллоо. Үнэхээр хагацах дургүй байна, энэ насандаа ганц удаа шүү. Би цаг мөч энд зогсохыг хүсэж байна. Азийн спортын энэ наадам Гуанжөгнийн ард түмний сэтгэл мөнхрөхийг хүсэж байна гэжээ.
Уран сайхны тоглолт дууссаны дараа, Азийн Олимпын Хорооны дарга хун тайж Ахмед Фахад хаалтын ёслолын үг хэлж, энэ удаагийн Азийн спортын наадам нь нэг удаагийн гайхамшигтай сайхан спортын наадам болсон бөгөөд Азийн спортын наадмын түүхэн дэх үнэт өв болон хүмүүсийн сэтгэлд хаданших болно гэжээ. Тэрээр бас Хятадын засгийн газар болон ард түмэн, Ази болон дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн найрсаг хүмүүс, Азийн спортын наадмыг дэмжиж,түүнийг бүрэн дүүрэн амжилтад хүүрүүлсэн явдалд талархал илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ: Тамирчид, техникийн ажилтнууд, албаны хүмүүс тэрчлэн Азийн спортын наадмын холбогдох бүх хүмүүст талархал илэрхийлж байна. Та бүгдийн оюун ухаан, авьяас чадвар, гарамгай хүчин зүтгэл хүмүүсийн магтаал сайшаалыг хүртэж, та бүхний спортын хэв суртал, хамтач үзэл санаа зэрэг нь бидэнд аливаа бүхэн боломж бололцоотой гэдгийг итгүүлсэн байна. Та бүхэн улс орондоо буцан харьсны дараа, Азийн спортын наадмын зориг санааг, найрамдал нөхөрлөл, ойлголцол багтаамжтай итгэл зоригийг Азийн өргөн нутагт уламжлан дамжуулах, өнө бат хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Үүний дараа, хун тайж Ахмед Фахад Азийн Спортын 16-р наадам өндөрлөснийг зарласан байна.
Азийн Олимпын Хорооны далбаа алгуур доошлон, Гуанжөү хот болон БНСУ-ын Инчон хотын хооронд Азийн спортын наадмын гал бамбар болоод Азийн Олимпын Хорооны далбааг хүлээлгэн өгөх, хүлээн авах ёслол болсны дараа, Азийн спортын наадмын гал бамбар алгуур унтарсан байна.
Энд хүрээд, Гуанжөүгийн Азийн спортын наадам нь хүмүүст их олон гайхамшиг үлдээсэн байна. Юуны өмнө, Гуанжөүгийн Азийн спортын наадам бол Азийн спортын наадмын түүхэн дэх цар хэмжээ нь хамгийн их байж, 42 тэмцээнээр үзэгч олонд спортын ид шидийг харуулжээ. Хоёрдугаарт, улс орнуудын баг төлөөлөгчид маш сайн оролцож, нийт 36 улс орон болон бүс нутгийн тамирчид медаль хүртсэн байна. Гуравдугаарт, тамирчдын тэмцээний явц дахь эрс чанга зориг санаа нь чармайлт, хатуужил, итгэл гэсэн Азийн спортын наадмын зориг санааг бүрэн харуулсан байна.
Удахгүй Гуанжөү хотоос мордох гэж байгаа олон орны тамирчид ч энэ удаагийн Азийн спортын наадмын тухай бодол сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Пакистаны зүлгэн дээрх хоккейн багийн ахлагч Фархан Махбоб сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, тэрээр Гуанжөүгийн Азийн спортын наадмыг сэтгэлдээ үүрд нандигнаж явах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Гуанжөү маш сайхан хот байна, энд ирж тэмцээнд оролцож байгаадаа би маш баяртай байна. Хятад улс бол аугаа их улс орон, эндэхийн ард түмэн маш найрсаг, би энд байсан өдөр хоногоо үүрд цээжилж явах болно гэжээ. \Гэрэлт, Хүчит орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |