• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын баг 199 алт авчээ

CRI       (GMT+08:00) 2010-11-27 15:39:29

     Хятадын Гуанжөү хотод болж байгаа Азийн спортын 16-р наадам 27-ны орой өндөрлөнө.

     Мөн өдөр болсон хөнгөн атлетикийн марафоны эмэгтэйн шийдвэрлэх тэмцээнд Хятадын тамирчин Жөү Чүньшөү, Жү Шёлинь нар тус тус алт болон мөнгөн медаль авсан байна. Энд хүрээд энэ удаагийн Азийн спортын наадмаас Хятадын баг нийт 199 алтан медаль авч, Азийн спортын наадамд оролцсоноос хойших хамгийн олон алтан медаль авсан байна.

     Үүнээс өмнө, Хятадын багийн хамгийн олон алтан медаль авч байсан Азийн спортын наадам бол 1990 оны Бээжингийн Азийн спортын наадам байж, нийт 183 алтан медаль авч байжээ.

     Мэдээг нийтлэх хүртэл, БНСУ-ын баг 76 алт, Японы баг 48 алт аваад байгаа юм байна.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе