• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ

CRI       (GMT+08:00) 2010-11-27 16:03:18

      Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд зодоглосон ОУХМ Монгол улсын тамирчин Ж.Чулуунбат аваргын алтан медалийн төлөөх барилдаанаа хийж, дэлхийд данстай, Узбекистаны шилдэг бөхөд ялагдлаа. Эхний тойргийн барилдаанд хийлсэн Ж.Чулуунбат хоёрдугаар тойрогт Туркменистаны бөх Худайберди Сахатовтой барилдаж, өрсөлдөгч тамирчиндаа ганц ч оноо алдалгүй, 12:0 оноогоор ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарсан юм. Улмаар зохион байгуулагч орон БНХАУ-ын Лян Лейг 3:2 харьцаатай ялснаар мөнгөн медалийн болзол хангасан байлаа. Харамсалтай нь, Монгол улсын тамирчин Ж.Чулуунбат аваргын алтан медалийн олимпийн хошой аварга, Сиднейн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хошой алт, хошой мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын хошой аварга, Ази тивийн аварга, Узбекистаны бөх Артур Таймазовтой барилдаж, 4:0 (3:0; 1:0) харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.

     Өнөөгийн байдлаар, Монгол улс Азийн 16-р наадмаас 2 алт, 5 мөнгө, 9 хүрэл медаль аваад байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе