• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанжөүгийн Азийн спортын наадмыг нааштай үнэлэв

CRI       (GMT+08:00) 2010-11-27 16:06:54

     Гуанжөүгийн Азийн спортын наадам 27-ны орой өндөрлөнө. Азийн Олимпын Наадмын Зөвлөлийн дарга чин ван Ахмед Фахд мөн өдөр хэлэхдээ, энэ удаагийн Азийн спортын наадам нь "маш амжилттай болсон байна" гэжээ.

     Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр, Ахмед Фахд Гуанжөү хотын спортын наадмын талаарх бүх талын ажлыг өндрөөр үнэлсэн бөгөөд Гуанжөү хот нь Азийн спортын наадмыг зохион байгуулахаар дамжин өөрийн хүсэл зорилтоо биелүүлж, тэрээр нэгэнт дэлхийн олон хүмүүст танигдсан бөгөөд Гуанжөүгийн ард олон ч нэн өргөн соёл боловсролтой танилцсан байна гэжээ.

     Түүнтэй хамт хэвлэлийн бага хуралд оролцсон Гуанжөүгийн Азийн спортын наадмын зохион байгуулах хорооны байнгын нарийн бичгийн даргын орлогч Шү Рүйшэн хэлэхдээ, Гуанжөүгийн Азийн спортын наадам бол нэгэн удаагийн "урьд өмнө байгаагүй их цар хэмжээ, өндөр хир төвшин бүхий спортын наадам цуглаан болох юм" гэжээ. 26-ны өдрийн байдлаар, 2 хүн 3 удаа дэлхийн 3 тэмдэглэлийг шинэтгэж, 1 хүн 1 удаа дэлхийн тэмдэглэлд тэнцэж, 1 багийн 9 хүн 14 удаа Азийн 12 тэмдэглэлийг шинэтгэсэн аж.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе