• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн спортын 16-р наадам төгс амжилттай өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-11-27 20:35:01

  Арав гаруй өдрийн ширүүн өрсөлдөөнөөр, Азийн Спортын 16-р Наадам 27-ны оройн 20 цагт Хятадын Гуанжөү хотноо өндөрлөлөө. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн Лю Яньдүн, Азийн Олимпын Хэрэг Эрхлэх Зөвлөлийн дарга, чин ван Ал-Ахмед Ал-Сабах нар мөн оройн хаалтын ёслолын үйл ажиллагаанд оролцжээ.

  Тус Азийн Спортын Наадам дээр Хятадын баг тамирчид 199 алтан медаль, 119 мөнгөн медаль, 98 хүрэл медаль авч, алтан медаль болон бүх медалийн тоогоороо тэргүүлсэн байна. БНСУ, Япон, Иран болон Казахстан дараалан жагсаагдаж байна. Үүнээс гадна, Хятадын баг тамирчид сагс, элсний волейбол, ширээний теннис, спорт бүжиг ба усанд үсрэлт зэрэг 9 төрлийн бүх алтан медалийг хүртсэнээр түүхийн чанартай ахиц хийсэн байна. Энэ нь мөн ч Хятадын баг тамирчид хамгийн олон алтан медаль авсан нэг удаагийн Азийн Спортын Наадам болно.

  Тус наадамд Ази тивийн 45 улс орон бүс нутгийн 10 мянга орчим тамирчид оролцож, 36 улс орон бүс нутгийн тамирчид медаль авав. Үүнд 29 улс орон, бүс нутаг алтан медаль авснаар "Алтан медалийн гишүүн"-ий тоогоор өнгөрсөн удаагийнхаас 3 илүү байлаа. \Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе