• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их цас зам харилцаанд нөлөөлж байна

CRI       (GMT+08:00) 2010-11-28 17:15:29

      Хүйтэн агаарын хүчтэй урсгалын нөлөөгөөр Хятадын зүүн хойд нутагт 27-ны өдрөөс эхэлж их цас орж, цаг агаар эрс хүйтэрснээр, олон газрын зам харилцаанд нөлөөлжээ.

      Ляонин мужийн зүүн хэсэгт 27-ны өдрийн үүрээр энэ өвлийн анхны их цас орж, зарим газартаа зузаан нь 12 миллиметрт хүрч, олон хурдны зам хаагджээ. Тухайн нутгийн цаг уурын байгууллагын шинжилснээр, 28-ны үүрээр мужийн төв Шэнь Ян хотын агаарын дулаан хасах хэм рүү доошилсон байна.

     Гирин мужийн ихэнх нутагт 26-ны өдрийн оройн 8 цагаас эхэлж их цас орж, Чан Чүнь хотын Лүн Жя онгоцны буудал 9 цаг гаруй хаагдсан байна. Цаг уурын байгууллагын төсөөлж байгаагаар, энэ удаагийн их цасны дараа Чанчүнь хотын агаарын дулааны хэм эрс буурах юм байна.

     Хар-мөрөн мужийн төв Харбин хотод 27-ны өдөр их хэмжээний цас бууж, нисэх онгоцны буудал 2 цаг гаруй хаагдаж, зорчигч тээврийн 15 онгоц саатжээ. Хар-мөрөн мужийн зам харилцааны гол чухал шугам болох Харбин-Түн Жян чиглэлийн хурдны авто зам түр хаагдсан байна.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе