• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хянганы малчид өвс бордооны төлөө сэтгэл зовж байна

CRI       (GMT+08:00) 2010-11-29 17:43:31

     28-ны өдөр цас шуурганы нөлөөгөөс болж Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны малчдын айл өрөхөд хүрэх зам нэвтрүүлэг сэргээгүй хэвээр байна. Цагаан зуд зам тээвэр, холбоог ихээр нөлөөлснөөр малчид өвс бордооны хангалтад сэтгэл зовж байна.

      Манай сурвалжлагч Анар Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуунд болсон их зудын байдалтай танилцахаар, 28-ны өдөр тус хошууны Улаанмод сумын гамшигтай тэмцэж гамшгаас авран туслах засгийн газрын ажиллах багынхны хамт Улаанмод сумаас баруунд хойд зүгт 50 км-ын зайтай байгаа Улаангол гацаанд хүрч, малчдын амьдрал, зудын байдалтай танилцсан байна.

      Өнөө хошуу засгийн газрынхан өдөр бүрд цас цэвэрлэгч долоон машин томилон ажиллуулж зам саадгүй нэвтрэхийг баталж, бүх сум гацааны малчин түмэнд өвс бордоо зөөвөрлөн хүргэхээр ажиллаж буй. Энэ тухай зам тээврийг сэргээхээр цас цэвэрлэгч машиныг удирдан ажиллаж байгаа Улаанмод сумны дад дарга Хэшигт  ярилцлага өгч хэлэхдээ, иргэдийн амьдрал хүндрэлтэй болж эхэлсэн байна. Өвс бордоог тээвэрлэн авчирч өгч чадахгүй байгаа тул малчдын өөртөө бэлтгэсэн өвс бордоо малаа сар л тэжээж хүрнэ. Бид одоо зургаа долоон цас цэвэрлэгч машин ажиллуулж зам тээврийг нэвтрүүлэхээр ажиллаж байна гэжээ.

      Тус сумны Сугантай гацааны мянга гаруй малтай айлын малчин Ван Еү энэ удаагийн зудын тухай танилцуулж хэлэхдээ, энэ жил цас их орж миний мал хариулснаас анх тохиолдож байгаа цас болно.30 жил тохиолдоогүй цас бөгөөд сар гаруй орсон байна. Малаа бэлчээрт нь явуулж чадахгүй байгаагаас өвс бордоо их дутагдаж байна. Бидний бэлтгэсэн өвс бордоо сар л хэрэглэж хүрнэ гэжээ.

      Малчин Сэргэлэн бидэнд ярилцлага өгч цас зудын байдлаас танилцуулан хэлэхдээ: энэ зуд малчдад их хохирол учруулжээ. Мал унаанд их хохирол болсон байна. Зам түгжрээд, аяндаа энэ жил ган ихтэйгээс өвс муу ургасан дээр бас цас их орж, мөн өнгөрсөн жилүүдээс 40 гаруй хоногийн өмнө цас орж, зуд болсонтой их хохирол учруулж байна. Бидний хамгийн их зовж байгаа зүйл бол өвс бордоо дутагдаж байгаад юм. Бидний бэлтгэсэн бордоо нэг сар л малаа тэжээж хүрнэ гэжээ.

      Зам тээврийг сэргээхээр цас цэвэрлэгч машиныг удирдан ажиллаж байгаа Улаанмод сумны дад дарга Хэшигт ярилцлага өгч хэлэхдээ, Хөхөн Залга руу зам нэвтрүүлэх гэж явж байна. Өдөрт зургаа долоон машин цас цэвэрлэж зам нэвтрүүлж байна. Гол болох малжилыг цэгийн замыг нэвтрүүлэх гэж байна. Нэг нэг метрээр ухаж байна. Шуурсан нь их газрыг өдөрт 20-25 километр л цэвэрлэж байна. Энэ зуд малчдын амьдралд их нөлөө болж байна. 23-ны өдөр гэхэд бид зам нээж хоёр бүлэг хонийг нүүлгэсэн байна гэжээ.

            Засгийн газраас Ван Еүгийнд туслан нэг удаа өвс бордоо хүргэсэн хэдий ч байдал өөдрөг биш хэвээр байна. Өвс бордооныхоо дараасыг хөнгөлөхийн төлөө Ван Еү зарим малаа худалдахаар бэлтгэж байна. Тэрээр хэлэхдээ, туранхай, өвөл өнгөрөөж чадахгүй малаа худалдаж, өвс бордооныхоо асуудлыг зохицуулах санаатай, мал худалдсан мөнгөөрөө өвс бордоо худалдан авна гэжээ.

     Өвс бордооны хангалт хүрэх эсэх нь малчдын хамгийн сэтгэл түгшиж байгаа асуудал болно. Ирэх хэдэн өдөрт Улаанмод сумын засгийн газраас тусламжийн өвс бордоог бүх гацааны хэмжээнд түгээн өгөх болно. \тус радиогийн сурвалжлагч Анар мэдээллээ\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе