|
|
||
Өвөр Монголын өөртөө засах районы зудын гамшигт ноцтой нэрвэгдсэн Хорчин баруун гарын өмнөд хошууны гол гол зам үндсэндээ нэвтэрсэн боловч өвс бордоо дизель хомстож байгааг уг хошуу 29-ний өдөр мэдэгджээ.
Сурвалжлагчийн мэдээлснээр, цас арилгах машин зэрэг хүнд оврын машинаар хэдэн өдөр ажилласны дараа, Өвөр Монголын Хорчин баруун гарын өмнөд хошууны гол гол замуудыг үндсэнд нь саадгүй болгосон хэдий ч 800 км-ын салаа замууд хаалттай хэвээр байна. Уг хошуу тархай бутархай бөгөөд зам харилцаа нь тааруухан байдаг болохоор, нэг сар зарцуулан цасыг арилгахаар тооцоход 80 тонны дизель шаардлагатай байна.
Үүнээс гадна, Өвөр Монголын Хорчин баруун гарын өмнөд хошуунд өвс бордоо ч хомстсоор байна. Гамшигт нэрвэгдсэн нутагт л гэхэд 130 гаруй сая кг өвс, 21 сая кг бордоо хэрэгтэй байна. Өвс бордоо дутагдаж байгаа байдлыг зохицуулахын төлөө, зам яаралтай нээж байгаагаас гадна, засгийн газраас өвс бордоо яаралтай хүргэж, хэсэг малаа худалдаж зарахыг малчдад санал болгож байна. \Орчуулсан Номин\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |