• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын үндэстний цөөнхийн ард олон болон бүс нутгийн эдийн засаг нийгэм үтэр түргэн хөгжлөө

CRI       (GMT+08:00) 2010-11-29 17:04:28

    БНХАУ бол Хань үндэстнээр гол болгосон, бусад 55 үндэстний цөөнхийг оролцуулсан олон үндэстний улс орон юм. Хятадын Үндэстний ажил хариуцсан үндэсний хорооны дарга Ян Жин сүүлийн өдөр сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, 11-р 5 жилийн хугацаанд Хятадын үндэстний цөөнх болоод үндэстний цөөнхийн нутаг районы эдийн засаг, нийгмийн хөгжил нь хамгийн түргэн байж, хот хөдөөгийн дүр төрх ихээхэн өөрчлөгдөж, үндэстнүүдийн ард олон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр өгөөжийг хамгийн их хүртсэн 5 жил байж, энэ нь үндэстний цөөнхийн нутаг районд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад нааштай үндэс суурийг тавьж өгсөн байна гэжээ.

    Хятадын 1 тэрбум 300 сая хүн амын дунд, хань үндэстнээс гадна бусад 55 үндэстний цөөнхийн хүн ам нь 100 сая гаруй байдаг. Хятад улс үндэстний цөөнхийн ард олон төвлөрөн суурьшсан нутаг районд үндэстний цөөнхийн өөртөө засах бодлого дүрэм хэрэгжүүлдэг. Тийм болохоор Хятад улс нь 5 үндэстний цөөнхийн өөртөө засах район, 30 өөртөө засах жөү, 120 өөртөө засах шяньтай байж, үндэстний өөртөө засах районы нутаг дэвсгэр нь Хятадын нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувийг эзэлж байдаг.

     2006 оноос нааш, Хятадын үндэстний цөөнхийн районы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, санхүүгийн орлого зэрэг нь жил тутам хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдэж, бүх Хятадын өсөлтийн хурдыг давж, эдийн засгийн ерөнхийлсөн хүчин чадал нь ихээхэн нэмэгдсэн байна. Хятадын Үндэстний ажил эрхэлсэн үндэсний хорооны дарга Ян Жин хэлэхдээ, үндэстний цөөнхийн районы эдийн засаг, нийгэм маш үтэр түргэн хөгжиж, үндэстний цөөнхийн районы эдийн засгийн хэмжээ нь бүх Хятадын ерөнхий хэмжээнд эзлэх хувийн жин нь 5.1 цэгээр өсөн нэмэгдсэн байна гэжээ.

     11-р 5 жилийн хугацаанд, Хятадын Засгийн газраас үндэстний цөөнхийн нутаг районы авто зам, усан зам зэрэг дэд бүтцийн байгуулалтад нийт 167 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулжээ. Үүний зэрэгцээ, үндэстний цөөнхийн нутаг районы эдийн засгийн бүтцийн тохируулалтыг түргэтгэж, өвөрмөц онцлогтой бөгөөд давуулаг ажил төрлийг хөгжүүлэн, нийгмийн баталгаа болон иргэдийн амьжиргааг сайжруулахыг ахиулсан байна. 2009 онд, үндэстний цөөнхийн нутаг районы хөдөө тосгоны туйлын ядуу хүн амын тоо нь 14 сая 500 мянга болж, 2001 оныхоос тал гаруйгаар багассан юм байна.

     Үндэстний цөөнх болоод үндэстний цөөнхийн нутаг районы эдийн засаг, нийгмийг түргэн хөгжүүлэхийн зэрэгцээ, Хятадын Засгийн газар бас хүн амын тоо харьцангуй бага үндэстний цөөнхөд үзүүлэх дэмжлэг туслалцаагаа нэмэгдүүлжээ. Ян Жин хэлэхдээ, хүн ам багатай үндэстний цөөнхөд бусад үндэстний цөөнхийн районоос илүү дэмжлэг үзүүлж, аль ч үндэстний цөөнхийн хөгжлийг хоцрогдуулахгүйг зорьсон юм гэжээ.

     Эдийн засгийн хөгжлөөс гадна, 11-р 5 жилийн хугацаанд, Хятадын үндэстний цөөнхүүдийн уламжлалт соёлын хамгаалалт болон уламжлах ажил ч ил тод ололт амжилттай болсон байна. Шинэ Хятад улс байгуулагдсанаас нааших үндэстний цөөнхийн соёлын ажлын анхны бага хурал 2009 онд хуралдаж, үндэстний цөөнхийн соёлын хөгжлийг удирдах хөтөлбөрийг тогтоосон юм.

     Ирээдүйн хөгжлийн талаар Ян Жин хэлэхдээ, үндэстний хэрэг эрхэлсэн үндэсний хороо нь хүн ам багатай үндэстний цөөнхийн хөгжлийг харгалзах, хилийн районыг хөгжүүлэн хил дагуу ард олныг баяжуулах, үндэстний цөөнхийн ажил үйлсийг хөгжүүлэх зэрэг тусгай төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр дамжин үндэстний цөөнх болон үндэстний цөөнхийн нутаг районы хөгжлийг ахиулах болно. 12-р 5 жилийн хугацаанд, зөрөөг багасгаж, нутаг районы хөгжлийн тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх нь гол асуудал болоод байгаа бөгөөд Хятадын үндэстнүүдийн хамтын хөгжил цэцэглэлт, хамтын хөгжлийг биелүүлэх нь бидний ажлын гол зорилт болох юм гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе