• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пара наадмын гал бамбар дамжуулах арга хэмжээ Бээжин Гуанжөү хооронд болно

CRI       (GMT+08:00) 2010-11-29 17:08:16

     Сурвалжлагч 29-ний өдөр 2010 оны Гуанжөүгийн Азийн спортын пара наадмын гал бамбар дамжуулах төвөөс мэдээлснээр, 2010 оны Гуанжөүгийн Азийн спортын пара наадмын гал бамбар дамжуулах арга хэмжээ 12-р сарын 4-өөс Бээжин Гуанжөүгийн хооронд зохиогдох юм.

     Сурвалжлагчийн мэдээлснээр, пара наадмын гал бамбарын оч дамжуулах арга хэмжээ нь "Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр" болох 12-р сарын 3-ны өдөр тохиож, Бээжин Зууны мандалд зохиогдох ба, 12-р сарын 14-ний өдрийн үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд бамбар асааж дамжуулах арга хэмжээг эхлүүлэх ёслол үйлдэнэ. Мөн өдрийн үдээс хойш, Гуанжөүгийн Бай Юнь олон улсын нисэх онгоцны буудалд Гуанжөүгийн Азийн спортын наадмын гал бамбарыг хүлээн авах ёслол хийнэ. 12-р сарын 5-аас 12-р сарын 11-ний өдрүүдэд Гуанжөүгийн 2010 оны Азийн спортын пара наадмын гал бамбарыг Бээжин Гуанжөүгийн хооронд дамжуулах 7 хоногийн арга хэмжээ зохиогдно.

     Бүртгэлд харуулснаар, энэ арга хэмжээнд 20 хүн нь Бээжинд, 640 хүн нь Гуанжөүд гал бамбар дамжуулах тул, нийт 660 хүн энэ арга хэмжээнд оролцоно. Бамбар дамжуулагчдын 20 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байж, энэ нь мөн тэднийг халамжлан хүндэтгэж байгааг харуулсан юм. \Орчуулсан Номин/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе