|
|
||
11-р сарын 29-ний өдөр Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны Улаанмод сумны засгийн газар болон тус газрын Хилийн цагдаагийн газар хамтаар, сумны амьдрал тааруухан Алтан бөхийнд гурил, сүү, хүнсний тос зэрэг тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэж ирлээ.
Харь нутгаас Хянган аймагт ирж гэр өрхөө босгосон Алтан бөхийн амьдрал маш хүчиртэй байж, хоёр илжиг, нэг гахайгаас өөр хөрөнгө гэж алга. Өөрийнхөө туулж ирсэн амьдарлаа хэлэхдээ,
Энэ удаагийн цас зудад тэжээж асарч байсан таван илжигний 2 нь , 10 гахайн 9 нь бордоо дутаж хомстсоноос үхсэн мөртөө арваад тахиа нь хөлдөөд үхсэн байна. иймэрхүү байдалд Улаанмод сумны засгийн газар эднийхийг тэтгэж тусалсаар ирсэн Хилийн цагдаагийн газрын дарга Бао Чуантай хамт гарил, сүү, хүнснийг тос зэргээр туслаж байгаа ажээ. Алтан бөх гуай энэ цас зудад болсон хохирлоо, мөн туслан дэмжсээр ирсэн Бао Чуаны тухай сурвалжлагчид хэлэхдээ,
Энэ бол Бао Чуан тус өрхийг туслан дэмжиж ирснээс нааш 3 дахь удаагаа тусламжийн багаа хүргэж ирж байгаа юм. Алтан бөхийн хоёр охины их сургуульд ороход нь мөн мөнгө төгрөгөөр дэмжлэг үзүүлж байжээ.
Хянган аймагт Алтан бөх шиг амьдрал тааруухан хүмүүс олон байгаа ч орон нутгийн засгийн газар арга хэмжээ авч олон түмэндээ ийнхүү дэмжлэг үзүүлж байгааг сурвалжлагч газар дээр нь харлаа .\Өвөр Монголын Хянган аймгаас Анар мэдээлж, Баатар хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |