• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвс бордоо, дизель их дутагдаж байна

CRI       (GMT+08:00) 2010-11-30 15:42:38

     29-ний өдрийн байдлаас үзэхэд, Хянган аймгийн Хорчин баруун гарын зүүн хошууны 9 сум ба хэрэг эрхлэх газрын нийт 47 мянга 600 хүн, 67 мянган квадрат км нутаг бэлчээр зудын гамшигт өртөж бөгөөд өртсөн хонь малын тоо 1 сая 394 мянгад хүрсэн байна. Үүнд малжих районы 4 сумны 3000 өрөх айл, 2000 малжилын цэгт гамшиг хүнд тоссон байна.

     Засгийн газрын гамшигтай тэмцэж гамшгаас авран туслах байгууллага нь олон салбар байгуулж, өвс бордоо бэлдэн цуглуулах, хүнсний асуудлыг зохицуулах, зам тээврийг нэвтрүүлэх, мал худалдан зарах, ухуулж мэдүүлэх болон өвчин хижгээс сэргийлэх, аюулаас авран туслах зэрэг ажлыг зэрэг өрнүүлж байна.

     Гамшгийн районы 60 гаруй гол гол зам буюу 2000 гаруй км-ын зам шугам цасанд хучигдаж, 1200 км урт зам цасанд дарагдан байдал хүнд хэцүү байна. Зам тээврийн салбар цас цэвэрлэх машин хөлслөж түгжирсэн замыг цэвэрлэн нэвтрүүлж байна.

     Малжих районы үйлдвэрлэлийн цэгийн гамшгийн байдалд байцаалт хийснээр, одоохон малчдын хувийн хадгалж буй өвс бордоо 2 сар хэрэглэж хүрэх мөртөө зудын гамшгийг туулж өнгөрөхөд бас 2 сар тэжээх өвс бордоо шаардагдаж буй. Өнөө бүх гамшгийн районд нийт 310 сая тонн өвс бордоо хэрэгцээтэй байгаа.

     Өнөөгийн байдлаар зам харилцааг холбож нэвтрүүлэхэд мөн маш их хэмжээний хүн хүч зарцуулна. Цас цэвэрлэх машин унаа нэг сар ажиллахаар тооцоолоход 80 тонн дизель хэрэглэх шаардлагатай байгаагаас үзэхэд дизелийн хэмжээ дутмаг байгаа нь мөн малчдад өвс бордоо хүргэх явцад шийдвэрлэх тулгам асуудал болж байна.\Анар мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе