|
|
||
Энэ он бол11-р 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн сүүлийн жил бөгөөд удалгүй дуусах гэж байна. Хятадын засгийн газраас авахуулаад эгэл жирийн иргэд хүртэл, гадаад орнуудтай соёлын солилцоо хийх цар хүрээ байнга тасралтгүй өргөжиж, агуулга болон хэлбэр нь өдөр ирэх тусам баялаг болж, зам шугам болон дэс зэрэглэлийн хувьд ч олон уургалчтай болсон байна. Өнөө, Хятад улс дэлхийн 145 улс оронтой засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр болоод соёлын солилцооны оны ажиллагааны 800 шахам төлөвлөгөөнд гарын үсэг зурж, мянга гаруй соёлын байгууллагатай хамтын ажиллагааны нягт харилцааг тогтоосон юм. Хятадын Соёлын яамны сайд Цай Ү саяхан сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятад улс гадаад орнуудтай соёлын томоохон солилцооны ажиллагааг үргэлжлэн зохион байгуулж, соёлоо гадаад орнуудад нэвтрүүлэх стратегийг цаашид боловсронгуй болгож, Хятадын соёлыг төвлөрүүлэн харуулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, 11-р 5 жилийн хугацаанд, Хятадын гадаад орнуудтай хийсэн соёлын солилцоо нь их олон онцлог талтай юм гэжээ.
Наанадаж хоёр их онцлогтой: нэг нь гадаад орнуудтай соёлын солилцоо хийх орон зай идэвхжиж, зөвхөн 2009 онд бид Орост Хятадын соёлын жилийн ажиллагааг зохион байгуулж, Энэтхэг, Италид Хятадын соёлын наадам зэрэг том оврын соёлын солилцооны ажиллагаа зохиож, бас Хятадын дотор газарт "Бээжинд уулзцагая" гэдэг олон улсын соёлын наадам, Шанхайн олон улсын урлагийн наадам, Шанхайн ЕКСПО-ийн холбогдох их олон соёлын арга хэмжээ зэргийг ажиллуулж, тоо хэмжээ, яс чанар эсвэл нөлөө тусгал зэргээрээ бүр л "Соёлыг дэлхийд ухуулах" стратегийн маш бодитой ололт амжилт болох юм гэжээ.
Бүрэн бус бүртгэлийг харахад, Хятад улс нь өнөө 145 улс оронтой соёлын хамтын ажиллагааны засгийн газар хоорондын хэлэлцээр болон соёлын оны солилцооны ажиллагааны 800 шахам төлөвлөгөөг байгуулж, мянга гаруй соёл урлагийн байгууллагатай хамтын ажиллагааны нягт хэлхээ холбоотой байгаа юм байна. 11-р 5 жилийн хугацаанд, Төв засгийн газраас орон нутаг хүртэл, засгийн газраас эгэл иргэд хүртэл, гадаад орнуудтай соёлын солилцоо хийх цар хэмжээ нь тасралтгүй өргөжиж, агуулга болон хэлбэр маяг нь ирэх тусам баялаг болж, зам суваг болон дэс давхарга нь нэн ч олон уургалчтай болсон байна. Цай Ү хэлэхдээ:
Хоёр дохь онцлог нь гэвэл даруй бид өнгөрсний зөвхөн засгийн газар хоорондын соёлын солилцоог чухал авч үзэж байсныг өөрчилж, соёлын солилцоо болон соёлын бизнесийг зэрэг чухалд авч үзэн, хэвлэл, кино телевиз, уран сайхны тогтолт зэргээс гардан соёлын ажил эрхэлсэн аж ахуйн нэгжүүд зах зээлийн стандарт хангасан гол цогцын хувиар олон улсын соёл урлагийн зах зээлд өрсөлдөхийг ахиулсан юм. Энэ талаар 11-р 5 жилийн хугацаанд, засгийн газраас дэмжиж туслах эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлсний улмаар, нэмэгдэн дээшлэх байдал нь маш илт болж, эдгээр ололт амжилт болон хандлага нь мөн 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаан дахь Хятадын соёлын ажил төрлийн гадаадтай солилцоогоо цаашид өргөтгөхөд нэн олон туршлага хуримтлуулж өгсөн байна гэжээ.
Засгийн газар хоорондын соёлын солилцоогоор гол болгохыг цаашид ахиулахын зэрэгцээ, Хятад улс мөн зах зээлд шилжүүлэх, бүтээгдэхүүн болгох болон аж үйлдвэржүүлэл тийш хөгжүүлэх зэрэг хэв загвараар гадаадтай соёлын солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар нааштай хайлт хийж, тоглолт бүтээлийн олон улсын зах зээл дэх эзлэх хувийн жин болно нөлөө тусгал нь тасралтгүй өргөжсөн байна.
"Соёлын талаар гадаадтай харилцах" стратегийг хэрэгжүүлэх явцад, Хятадын Соёлын яам хошуучлан дагуулж, гадаадтай соёлын солилцоо хийх яамын хэмжээний хамтарсан ажлын хурлын механизм байгуулж, Гадаад хэргийн яам, Боловсролын яам, Сонин хэвлэлийн үндэсний ерөнхий газар, Радио телевизийн үндэсний ерөнхий газар, Сангийн яам зэрэг 13 яам хороод хамтарч, жил бүр тогтмол хугацаатайгаар хуралдаж, стратеги болон төлөвлөгөө боловсруулан тогтоож, туршлага сургамжаа дүгнэсэн байна. \Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |