• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ард иргэдэд эмчилгээ, эрүл мэндийн нэн сайн үйлчилгээ хангана

CRI       (GMT+08:00) 2010-12-02 14:48:00

     Сүүлийн жилүүдэд Хятадын эрүүл мэндийн ажил үйлс тодорхой амжилтад хүрчээ. Хятадын Эрүүл мэндийн яамны орлогч сайд Жан Мао манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Хятад улс хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлж, эм эмнэлгийн өөрчлөлтөө улам боловсронгуй болгож, иргэдийг "эмчлүүлж чадах, сайн эмчлүүлж чадах" болгоно гэжээ.

     Жан Мао танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятад улс эм эмнэлэг эрүүл мэндийн тогтолцоонд тал бүрээр өөрчлөлт оруулж, хот сууриныг хамарсан эрүүл мэндийн үйлчилгээний системийг алхам алхмаар боловсронгуй болгож, өвчин эмгэгийг эмчлэн засах чадлаа тасралтгүйгээр дээшлүүлж, эм эмнэлгийн үндсэн баталгааны дүрмийг бэхжүүлэн хөгжүүлснээр, иргэдийн эрүүл мэндийн төвшин ч ил тод дээшилсэн байна. Олон улсад түгээмэл хэрэглэж байгаа эрүүл мэндийн төвшинг хэмжих стандартад зааснаар, Хятадын оршин суугчдын эрүүл мэндийн үзүүлэлт нь хөгжиж байгаа орнууддаа тэргүүнд жагсаагдаж байгаа юм.

     Тэрээр хэлэхдээ, хүний урьдчилсан дундаж наслалт 73-д, жирэмсэн, хөнжилтийн үеийн эмэгтэйн нас баралтын хэмжээ арван мянганы 47.7 байснаас буураад 31.9 хувьд хүрчээ. Нялх хүүхдийн нас баралтын хэмжээ 19 хувь байснаасаа 13.8 хувьд хүрсэн байна. Ард иргэдийн эрүүл мэндийн төвшин ил тод дээшилснийг энэ нь үзүүлэлт байгаа юм гэжээ.

     Хятад улс өнгөрсөн оны 4-р сард шинэ ээлжийн эм эмнэлгийн өөрчлөлт хийж, түүний гол зорилт нь хот сууриныг эм эмнэлэг эрүүл мэндийн үндсэн тогтолцоонд хамруулж, ард олон аюулгүй, үр ашигтай, дөхөм хялбар бөгөөд хямд үнэний эм эмнэлгийн үйлчилгээ хангах гэсэн болно. Эм эмнэлгийн өөрчлөлт байнга гүнзгийрэхийн хэрээр, ард иргэдийн эм эмнэлэг эрүүл мэндийн үндсэн тогтолцоо ч нааштай ахицтай болж, хөдөө тосгоны шинэ хэлбэрийн эм эмнэлгийн хоршсон эмнэлэгт хамрагдсан тариачин хүний тоо 830 саяд хүрч, хамрагдсан хэмжээ нь 96 хувь шахамд хүрсэн байна. Үүнээс гадна, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний том төсөл нь ард олонд ач тусаа хүргэсээр байна. Одоод хүрч иртэл, Хятадын засгийн газар үүнд 500 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулсан байна гэжээ.

     Жан Мао цааш нь хэлэхдээ, ирэх 5 жилд засгийн газар хөрөнгө оруулалтын эрч хүчээ нэмж, иргэдийн өвчнөө үзүүлэх хүндрэл бэрхшээлийг багасгаж, иргэдийн эм эмнэлгийн баталгааны төвшнийг дээшлүүлнэ гэжээ.

     Тэр хэлэхдээ, бид 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд төвлөрсөн төсвөөс үргэлжлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Бидний хувьд ч хувь хүний гаргах төлбөрийн хэмжээ улам багасах хандлага гарахыг хүсэж байгаа юм. 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд хэрэв 30 хувь юм уу, түүнээс дор хэмжээнд хүргэх юм бол, ард иргэдийн өвчин үзүүлэхэд зардлын хувьд хүндрэлтэй байдаг асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэх юм гэжээ.

     Жан Мао танилцуулан хэлэхдээ, ирээдүйн 5 жилд Хятад улс олон нийтийн эрүүл мэнд болон эм эмнэлгийн үйлчилгээний тогтолцоог цаашид боловсронгуй болгож, эм эмнэлэг эрүүл мэндийн үндсэн тогтолцоог олон нийтийн бүтээгдэхүүний хувиар нийт иргэдэд эдлүүлж, эм эмнэлгийн баталгааны тогтолцоогоо тасралтгүй боловсронгуй болгоно гэжээ. Эм эмнэлгийн өөрчлөлт нь дэлхийн чанартай бэрх асуудал бөгөөд Хятад улс олон улсын туршлага аргаас суралцсаны үндсэн дээр, өөрийн орны энэ талын асуудлыг сайтар шийднэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бусад судалгааны байгууллагатай хэлхээ холбоотой ажиллаж, Хятадын эм эмнэлгийн өөрчлөлтийн ахицыг хамтаар урагш ахиулахыг Хятад улс сайшаан дэмжих юм гэж тэрээр мөн илэрхийлсэн байна. \Орчуулсан Номин\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе