• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжлэх ухаан техник ард олны амьдралыг сайжруулж, хөгжлийг дайчилж байна

CRI       (GMT+08:00) 2010-12-02 15:06:40

      Сүүлийн жилүүдэд Хятадын шинжлэх ухаан техникийн ололт амжилт ихээр цойлон гарч хүмүүсийн амьдралд өөрчлөлт гаргасан байна. Хятадын Шинжлэх Ухаан Техникийн Яамны сайд Вань Ган Хятадын төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх үед хэлэхдээ, хойшдын 5 жилд Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжил иргэдийн амьдралыг түлхүү анхаарч, бие даан шинийг судлан хөгжүүлэхийг түргэтгэж, зарим зангилаа салбарт чухал амжилт гаргахаар чармайна гэжээ. Тэрээр бас хэлэхдээ, гадаадын шинжлэх ухаантанд Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжилд идэвхтэй оролцохыг сайшаана гэжээ.

      Сайд Вань Ган сүүлийн 5 жилийн турш мэдэрсэн шинжлэх ухаан техникийн хүчийг тайлбарлалаа. Тэрээр хэлэхдээ, хүмүүсийн хэрэглээн дэх зарим жижиг сажиг үйл хэргүүд Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжлийн хурдыг харуулж байна, шинжлэх ухаан техникийн элемент хүмүүсийн хувцас хунар, идээ ундаа, явж суух бүх үйл хэрэгт харагдаж байна. Жишээлэхэд, Одоо Хятадууд гэрээсээ гарангуут тааламжтай, бохирдолгүй цахилгаан хөдөлгүүрт авто машинд сууж, хөдөө тосгоны хүнсний ногооны хүлэмжид бойжуулсан жимс жимсгэний төрөл зүйл улам олон болж байна. Гар утсаараа дэлхий дахинтай холбогдон гар утсаар яриа буюу мессеж хүлээн авах, хувьцаа арилжаалах, бизнес эрхлэх зэрэг ажиллагаа хийж болно гэх мэт. Үүнээс гадна, Хятадын сансрын нисэгч задгай сансарт гарсан, саран бөмбөрцөгт хайгуул шинжилгээ хийх "Чан Э" дагуулыг дараалан хөөргөсөн зэргээс сүүлийн 5 жилийн Хятадын шинжлэх ухаан техникийн амжилтыг харж болно гэжээ.

      Вань Ган хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятад улсын шинжлэх ухаан техникийн хүчин ихээр дээшилсний учир гэвэл, улс орноос бие даан шинийг санаачлан бүтээхийг баримталж, шинжлэх ухаан техникийн ажилд урт хугацааны турш урьдчилан байршуулалт хийснээс болсон юм. Өнгөрсөн 5 жилд Хятад улс ховор тохиолдох байгалийн гамшиг болон олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг сорилтод нүүрлэсэн хэдий ч Хятад улсын хөгжил саарсангүй харин ч шинжлэх ухаан техникийн хөгжил, бие даан шинийг санаачлан бүтээх хурдыг ахиулсан байна. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан техникийн хөгжил ч эдийн засгийн хөгжилд хүчирхэг их хөдөлгүүр хүч болж ардын амьдралыг сайжруулсан байна гэжээ.

     Сүүлийн жилүүдэд Хятадын шинжлэх ухааны судалгаа нээн хөгжүүлэх ажил дахь хөрөнгө оруулалт жил бүр 20% гаруйгаар нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтөөс хол түргэн байна.

     Ноднин жил манай орны төв санхүү шинжлэх ухаан техникт 151 тэрбум 200 сая юанийн хөрөнгө оруулж, нийт нийгмийн судалгаанд оруулах зардлыг 580 тэрбум юаниар дайчилсан байна. Үүнийг би Европ, Америкийн ажил нэгтдээ хэлэхэд тэд маш гайхан биширч байлаа. Тэд 2-оос 2.5 хувиар дайчилж чадвал их хэрэг болдог. Энэ нь Намын төв хороо, Төрийн зөвлөлийн тогтоосон бие даан шинийг санаачлан бүтээх хүчийг дээшлүүлж, шинийг санаачлан бүтээх хэлбэрийн улс орон байгуулах гэсэн хөгжлийн стратеги хүмүүсийн сэтгэлд гүн суугдсан гэдгийг харуулж байна гэж Вань Ган цохон тэмдэглэжээ.

     Одоо Хятад улсад аж үйлдвэрийн шинийг санаачлан бүтээх хүчин хүрэлцэхгүй байгаа байдал оршиж байна гэж Вань Ган хэлээд энэ нь ирээдүйн 5 жилийн Хятадын шинжлэх ухаан техникийн ажлын гол тал болно гэж тэмдэглэжээ. Хятадын Шинжлэх ухаан техникийн яам ирээдүйн 5 жилд хүчээ төвлөрүүлэн хэдэн чухал ажил хийх болно гэдгийг Вань Ган чухалчиллаа.

     Даруй, 12-р таван жилийн хугацаанд суурь судалгаа болон тэргүүлэх техникийн судалгааны салбарт уургийн төслийн судалгаа, амь насны шинжлэх ухааны судалгаа, үүдэл эсийн судалгаа, нанометрийн судалгаа зэргийг эрчимжүүлнэ. Хэрэглээний судалгааны талаар Төрийн зөвлөл саяхан стратегийн шинэ тулгар аж үйлдвэрийг боловсруулан хөгжүүлэх шийдвэр гаргаж, эрчим хүч хэмнэн байгаль орчинг хамгаалах, шинэ үеийн мэдээллийн техник, био эм эмнэлэг, дээд зэргийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, шинэ эрчим хүч, шинэ эрчим хүч ашиглах авто машин зэрэг 7 гол чухал салбарыг хүчээ төвлөрүүлэн хөгжүүлэхээр байна.

     Хятад улс 2006 онд ирээдүйн 15 жилд том оврын нисэх онгоц, дээд зэргийн чийп тэрчлэн суурь программ, том оврын нефть байгалийн хийн орд, нүүрсний давхаргын хий зэргийг нээн ашиглахыг багтаасан шинжлэх ухаан техникийн 16 төсөлд амжилт олохыг тогтоосон юм. Вань Ган хэлэхдээ, ирээдүйн 5 жилд эдгээр төсөл ялгам явагдаж, шинийг санаачлан бүтээсэн техник бүтээгдэхүүн байхаар барахгүй аж үйлдвэрийн хөгжлийг дайчлан, эдийн засгийн шинэ нэмэгдлийн цэг болох болтугай гэжээ.

     Хятадын бие даан шинийг санаачлан бүтээх явц бол нээлттэй юм. Хойшид Хятад улс олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаанд нэн идэвхтэй оролцох болно гэж Вань Ган цохон тэмдэглэжээ.

     Гадаадын шинжлэх ухааны эрдэмтэд Хятадын бүтээн байгуулалтад оролцон Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжилд сайн санал санаачлага гаргахыг сайшаах болно гэж Вань Ган бас илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе