• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн намуудын 6-р бага хурал болов

CRI       (GMT+08:00) 2010-12-02 15:27:12

     Азийн улс төрийн намуудын олон улсын зөвлөлийн 6-р бага хурал 12-р сарын 2-ны өдөр Кампучийн нийслэл Пномпенд эхлэв. Ази болон бусад бүс нутгийн 40 гаруй орны 100 орчим улс төрийн намын 500 гаруй төлөөлөгч голцуу эдийн засаг, эрчим хүч болон байгаль орчин зэрэг асуудлаар гүнзгий судлан ярилцах юм.

     2000 оны 9-р сард Азийн улс төрийн намын олон улсын зөвлөл байгуулагдсан юм. Энэ нь Азийн бүс нутгийн улс төрийн намуудын санал бодлоо харилцан солилцох чуулга уулзалтын байгууллага болох юм.

     Тус удаагийн хурал нь Азийн улс төрийн намуудын олон улсын зөвлөл байгуулагдсаны 10 жилийн ойн үеэр болж байгаа юм. Хурлын зорилго нь тус бүс нутгийн адил бус улс төрийн нам хоорондын хамтын ажиллагаа болон солилцоог эрчимжүүлж, харилцан ойлголцол болон итгэлцлийг нэмэгдүүлж, улс төрийн намын гүйцэтгэх тусгай үүрэг болон зам сувгаар бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулж, мөн тус бүс нутагт энх тайван, тогтвортой, хамтаар цэцэглэн хөгжсөн орчинг байгуулах явдал болох юм. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе