• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Боловсролын шударга хүртээмжийг ахиулах талаар Хятад улс чухал ахиц хийв

CRI       (GMT+08:00) 2010-12-03 10:01:28

     2006 оноос 2010 он бол Хятад улсын арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө ххэрэгжүүлэх цаг үе юм. Энэ таван жил нь мөн Хятад улсын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, социалист орчин үеийн байгуулалтаа түргэн ахиулсан гол цаг үе бөгөөд энэ таван жилд олон салбарын ажил үйлс томоохон хөгжилд хүрсэн байна. Хятадын БЯ-ны сайд Юань Гүйрэнь саяхан үндэсний хэвлэл мэдэээллийн гол гол хэрэгслүүдийн сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө, энэ таван жилд Хятадын боловсролын ажил үйлс хүмүүсийн анхаарлыг татсан хөгжилд хүрсэн, ялангуяа боловсролын шударга хүртээмжийг ахиулах талаар чухал их ахицтай болсон юм. Хятад улс цаашид боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, боловсролын салбар дахь олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, боловсролын чанар түвшнийг дээшлүүлнэ гэжээ.

     Арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний таван жил бол Хятад улсын боловсролын хөгжлийн маш чухал зангилаагийн таван жил юм. "Улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр"-т дэвшүүлсэн боловсролын хөгжлийн тухай гол гол хэдэн зорилт үндсэндээ биелж, зарим нь урьдчилан биелэгдсэн байна гэж Хятадын БЯ-ны сайд Юань Гүйрэнь үзжээ.

     Хятадын БЯ-ны сайд Юань Гүйрэнь хэлэхдээ, сүүлийн таван жилийн Хятадын боловсролын өөрчлөлтийг дөрвөн чухал амжилтаар хураангуйлан өгүүлж болно, энэ нь тухайлбал: хот хөдөөгийн есөн жилийн заавал сургах төлбөргүй боловсрол бүх талаар хэрэгжсэн, их дээд сургуулийн боловсролын түгээмэлжсэн түвшин цаашид дээшилсэн, мэргэжлийн боловсрол чухал ахицтай болсон, боловсролын шударга хүртээмжийн талаар томоохон ахиц хийсэн зэрэг, эдгээр болно гэжээ.

     Боловсролын шударга хүртээмж бол нийгмийн шударга чанарын үндэс суурь нь юм, үүнийг Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалд үзсээр ирсэн юм.

     2008 онд Хятад улс заавал сургах төлбөргүй боловсролыг жинхэнэ биелүүлсэн. Хятадын БЯ-ны сайд Юань Гүйрэнь хэлэхдээ, заавал сургах төлбөргүй боловсрол бол Хятадын үндэстнүүдийн урт хугацаанд уйгагүй хөөцөлдөж ирсэн хүсэл эрмэлзэл, тэр нь алс хэтийн чухал ач холбогдолтой юм гэлээ. Тэр хэлэхдээ, энэ нь Нэгд, сургуулийн насны хүүхэд бүр ядуугийн улмаас боловсрол хүртэх боломжгүй болоход хүргэхгүй байхыг баталгаажуулж чадна. Хоёрт, үй олон гэр бүлийн эдийн засгийн дарамтыг ихээр хөнгөрүүлж болно. Гуравт, олон нийтийн боловсролын үндсэн үйлчилгээг тэгш болгох тогтолцооны байгуулалтыг ахиулж, бусад боловсролыг хөгжүүлэхэд бидэнд туршлага, санаа оноо өгөх болно гэжээ.

     Боловсролын олон улсын солилцоо, хамтын ажиллагааны талаар, Хятад улс эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, хүн хүчний бэлтгэл сургалтын хамтын ажиллагаа болон дотоод гадаадын хамтын ажиллагаа зэрэг хэдэн хэлбэр тогтоосон байна. Сайд Юань Гүйрэнь хэлэхдээ, Хятад удс цаашид "гадаадаас оруулах", "гадаадад гаргах" стратеги баримтлан, Хятад улсын боловсролын олон улс дахь хөгжлийн түвшний болон өрсөлдөх хүчийг байнга нэмэгдүүлнэ гэжээ.

     Ирэх арван хоёдугаар таван жилийн төлөвлөгөө﹙2011 оноос 2015 он﹚-ний тухай сайд Юань Гүйрэнь хэлэхдээ, боловсролын салбарт бас их олон ажил хийх хэрэгтэй байна. Хөгжлөө цаашид ахиулан, эдийн засаг нийгмийн хөгжил болон хүний бүх талын хөгжлийг цаашид ахиулахын тулд, боловсролын салбарын шинэ шинэ шаардлагад зохицох болно. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, сургууль эрхлэлтийн нөхцлийг сайжруулах талаар, 2012 он гэхэд боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг бүх Хятадын дотоодын нийт үйлдвэрлэлийн 4 хувийн түвшинд хүргэнэ гэжээ. / Дарамбаазар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе