• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанжөүгийн Азийн Пара олимпийн наадмын гал бамбарыг асаалаа

CRI       (GMT+08:00) 2010-12-03 14:53:34

     Удалгүй Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотын зохион явуулах Азийн Пара Олимпийн 10-р наадмын гал бамбар асаах ёслол 3-ны үдээс хойно Хятадын Бээжингийн Шижиданьд амжилттай боллоо.

     12-р сарын 4-ний өдөр Гуанжөүгийн Азийн спортын Пара олимпийн гал бамбар дамжуулах ажиллагаа эхлэх ёслолыг Бээжингийн Ардын их хурлын ордонд хийх юм. 12-р сарын 5-наас11-ний өдрүүдэд, Азийн Пара олимпийн наадмын гал бамбар дамжуулах ажиллагаа Гуанжөү хотын тойронд 7 хоногийн хугацаатай өрнөх бөгөөд дамжуулах ерөнхий урт нь 55 км, 660 гаруй бамбарчид бамбар дамжуулах ажиллагаанд оролцох бөгөөд үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 20 гаруй хувийг нь эзлэх юм байна.

     Гуанжөүгийн Азийн Пара олимпийн наадам 12-р сарын 12-ны өдөр нээгдэж, 12-р сарын 19-ний өдөр хаалтаа хийх бөгөөд тэмцээн нийт 7 хоног үргэлжилнэ. Тухайн үе, Азийн 45 улс орон бүс нутгийн бараг 3000 гаруй тамирчид Гуанжөүд хүрэлцэн ирж тэмцээнд оролцоно. \Рэнчинсоо орчуулав\

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе