• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгоно

CRI       (GMT+08:00) 2010-12-06 10:48:49

     Сүүлийн таван жилийн турш, Хятад улс нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, ажлын байраар хангах явдлыг өргөжүүлж, боловсон хүчний тогтолцооны өөрчлөлтийг эрчимжүүлэх талаар нэлээд ахиц олсон байна. Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны сайд Инь Вэйминь манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрт иргэдийн амьжиргааны асуудал мөн л олон нийтийн анхаарлын халуун цэгт байна. Манай яамны дараагийн ажлын гол нь мөн л иргэдийн амьжиргаагаар голоо болгон, чадвартай хүмүүсийг тэргүүлэн бэлтгэх явдал мөн гэжээ.

     Энэ жилийн 10-р сард БХАТИХ-ын байнгын хороо "Нийгмийн даатгалын хууль"-ийг баталжээ. Энэ нь Хятадын үндэсний хууль тогтоох дээд байгууллагын тогтоосон нийгмийн хамгааллын тогтолцооны асуудлаарх анхны хууль болно. Инь Вэйминь хэлэхдээ, "Нийгмийн даатгалын хууль" -д ахмадуудын асрамж, эмчилгээ, ажилгүйдэл, ажлын байрны бэртэл, төрөлт зэргийн таван төрлийн даатгал багтаасан нь нийт иргэдийн буян өгөөжийг баталгаажуулсан хууль боллоо гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, уг хуулийн гэрэлтэй тал болон онцлогийг дөрвөн талаар онцолж болох юм. Үүнд нэгд, нийт иргэдийг хамарсан. Хоёрт, хот хөдөөг нэгтгэн төлөвлөсөн. Гуравт, эрхээ хамгаалахыг товойлгосон. Дөрөвт, удирдлагаа журамжуулсан зэрэг болно. Хот хөдөөг нэгтгэн төлөвлөсөн нь уг хуулийн хамгийн том онцлог юм. Ирэх таван жилд Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам эмчилгээ, асрамжийн даатгал зэрэг салбарт ажлын эрчээ чангатгана. "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд хот хөдөөг бүрхсэн нийгмийн хамгааллын тогтолцоог анх шатанд буй болгохыг хүсэж байна гэжээ.

     Ажлын байраар хангах асуудал бол иргэдийн амьдралын гол зүйл юм. Өнгөрсөн таван жилд Хятадын их дээд сургуулийг 27 сая оюутан төгссөн бөгөөд сургуулиа төгсөх үеийн ажлын байраар хангах хэмжээг 70 хувь орчимд хүргэжээ. Үүний зэрэгцээ хот хөдөөгийн ажлын байраар хангахыг нэгтгэн төлөвлөх ажил шинэ ахицад хүрч, хот орж хөдөлмөр үйлчилгээ хийх тариачдад авч байсан олон хязгаарлалтыг үгүйсгэн, бэлтгэх, ажлын байраар хангах, эрхийг нь хамгаалах "гурвыг нэгтгэсэн" ажлын арга хэлбэрийг буй болгожээ. 1 тэрбум 300 сая хүн амтай том гүрний хувьд ирэх таван жилд ажлын байраар хангах ачаалал мөн л хүнд байна.

     Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх явцад чадвартай хүмүүс бол хамгийн гол хөдөлгөх хүчин юм. Иргэдийн амьдралаар гол зүйлээ болгож, чадвартай хүмүүсийг тэргүүнд үзэх ёстой. Өнгөрсөн таван жилд Хятад улс чадвартай хүмүүсийг бэлтгэх ажлыг үр ашигтай ахиулж, тэнцвэртэй хөгжүүлэн, нэгтгэн төлөвлөж, олон содонг шалгаруулсан юм. "гадаадын өндөр чадвартай хүмүүсийг татан оруулах төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, ажил мэргэжлийг хянан тогтоох ажлыг ахиулсан зэрэг нь улсаас чадвартай хүмүүсийг чухалчилж байгааг харуулж байна. Энэ жил Хятад улс "үндэсний дунд урт хугацааны чадвартай хүмүүсийг хөгжүүлэх төлөвлөгөөний хөтөлбөр"-ийг нийтэлсэн юм.

     И Вэйминь хэлэхдээ, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд бид чадвартай хүмүүсийг бэлтгэх талаар эдийн засаг нийгмийг хөгжлийн шаардлагын дагуу гурван талын зорилт дэвшүүлсэн юм. Тухайлбал: нэгд, бүтээмжийн улс орон байгуулахыг чухалчилж, шинжлэх ухаан техникийн бүтээмжийн чадвартай хүмүүсийг ихээр бэлтгэх. Хоёрт, эдийн засгийн үйлдвэрлэлийн бүтцэд тохируулалт хийж, эвсэг зохицонгуй нийгмийг байгуулан, зарим салбарт тулгам шаардлагатай байгаа мэргэжлийн чадвартай хүмүүсийг бэлтгэх. Гуравт, эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх талыг бодож, өндөр чадвартай хүмүүс бэлтгэхийг ажлын голоо болгон, олон салбарын чадвартай хүмүүсийг бэлтгэх ажлыг нэгтгэн төлөвлөх зэрэг болно. Энэ удаагийн "Чадвартай хүмүүсийн төлөвлөгөөний хөтөлбөр"-т арван том төлөвлөгөө, нэлээд олон гол бодлогыг тогтоож, үүгээр дамжуулж чадвартай хүмүүсийг бэлтгэх зорилтоо биелүүлнэ гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе