|
|
||
Өнгөрөгч таван жилд Хятадын зам харилцаа тээврийн дэд бүтцийн байгуулалт маш түргэн хөгжсөн байна. Хятадын Зам Харилцаа Тээврийн сайд Ли Шэнлинь саяхан хэвлэлийн хийнд хандан хэлэхдээ, ирэх таван жилд, Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалт нэн бүрэн төгөлдөр болж, тээврийн үйлчилгээний үр ашиг болон чанар ил тод дээшилж, зам харилцаа тээврийн дөхөм төд, өндөр үр ашигтай, ногоон, аюулгүй системийг үр ашигтай түлхэн ахиулах болно гэжээ.
Ли Шэнлинь зам харилцаа тээврийн системийн өнгөрөгч таван жилийн асар их хөгжлийг эргэн санасан байна. Тэрээр хэлэхдээ, "Арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө\2006 он-2010 он\" -ний хугацаанд, бүх нийгмээс зам харилцааны бүтээн байгуулалтад 4 триллион 500 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийв, энэ нь "Аравдугаар таван жилийн төлөвлөгөө" -с гурван дахин өссөн байна. "Арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний сүүлчийн байдлаар, Хятадын засмал замын сүлжээний нийт урт нь 3 сая 950 мянган километрт хүрч, таван жилд шинээр 605 мянган километр нэмэгджээ. Хятадын агаарын тээврийн нисэх онгоцны буудал ч 176-д хүрч, шинээр 34 нэмэгдэж, хурдны зам ч ил тод хөгжсөн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Өнөөгийн байдлаар, Хятадын хурдны зам нь энэ оны эцэст 73000 километрт хүрнэ, үүнд "Арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 44 хувийг эзэлж, 32000 километрийг гүйцэтгэв гэжээ.
Тоо баримтуудын дотроос Хятадын хөдөө тосгоны замын хөгжил нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. "Арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эцсийн байдлаар, Хятадын хөдөө тосгоны засмал замын нийт урт нь 3 сая 450 мянган километрт хүрч, шинээр 535 мянган километр нэмэгдэж, Хятадын нөхцөл бүрэлдсэн бүх шян суурин авто замтай болж, "Арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд хөдөө тосгоны засмал замын бүтээн байгуулалтын зорилтыг биелүүлжээ. Хөдөө тосгоны зам харилцааны нөхцөл сайжирсан явдал нь хөдөө тосгоны дүр төрөхийг өөрчилж, тариачдын орлогыг нэмэгдүүлжээ. Тэрээр хэлэхдээ,
Нэгд, тариачдын орлогыг нэмэгдүүллээ. Хоёрт, хөдөө тосгоны хэрэглээний бүтцийг өөрчилжээ. Энэ нь дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөх, банк санхүүгийн хямралыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Гуравт, хөдөө тосгоны үйлдвэрлэлийн бүтцийн цэгцлэлтийг түлхэн ахиулав, хөдөө тосгоны засмал зам нь түүний давуу талыг бадруулж чадсан юм. Дөрөвдүгээрт, орчин үеийн амьдралын хэлбэрийг бий болгож, хөдөө тосгоны засмал зам нь орчин ахуйг өөрчилсөн байна. Тавдугаарт, үндсэн шатны ардчиллыг сайжруулав. Зургадугаарт, хот хөдөөгийн интегралчил ийн ахицыг түргэтгэв гэжээ.
Гэвч тэрээр мөн хэлэхдээ, зам харилцаа тээвэрт өнөө бас маш олон асуудал болон өрсөлдөөнд нүүрлэж байна, жишээлбэл, адил бус газар нутаг, адил бус зэрэглэлийн хооронд холбож болохгүй "Тасархай зам"-ын асуудал болон замын сүлжээний үр ашиг өндөр биш байгаа зэрэг асуудал оршиж байна. Энэ нь мөн ч ирэх таван жилд голцуу зохицуулах салбар болох юм гэжээ.
Төлөвлөгөөний дагуу, ирэх таван жилд, Зам Харилцаа Тээврийн Яам зам харилцаа тээврийн төхөм төд, аюулгүй, өндөр үр ашигтай системийг байгуулж, тээврийн ерөнхий байршуулалт болон олон төрлийн тээврийн хэлбэрийг харилцан нөхөж, олон төрлийн тээврийн арга хэлбэрийг хооронд нь "Залгаасгүй холбох" болно. Зам харилцааны бүтээн байгуулалтын явцад, тээврийн удирдлага болон олон нийтийн мэдээлэл холбооны үйлчилгээг түлхэн ахиулж, удирдлагын үр ашиг, үйлчилгээний төвшинг сайжруулж, эдийн засгийн хөгжилд нэн сайнаар үйлчилж, ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангах болно. \Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |