![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
"11-р таван жилийн төлөвлөгөө"-ний (2006-2010) хугацаанд Хятадын засгийн газраас үр тарианы үйлдвэрлэлийг хөгжүүлэх багц бодлого боловсруулан тогтоосны дотроос шинжлэх ухаан техникээр тулгуур болгох явдал нь уг бодлогын нэгэн чухал агуулга болсон байлаа. Хятадын Хөдөө аж ахуйн сайд Хань Чанфү саяхан сэтгүүлчийн асуултад хариулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан техникийн ашиглалтын цар хүрээг өргөтгөсөн нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд өртөх гай гамшгийг тогтоон бууруулж, үр тарианы арвин их ургац хураалт авахад ихээхэн ач холбогдол үзүүлэв. Шинжлэх ухаан техникийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд оруулсан хувь нэмэр Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн голлох хүчин болсон байна гэлээ.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд шинжлэх ухаан техникийн үр тарианы ургац хураалт нэмэгдэхэд оруулсан хувь нэмрийн үзүүлэлт өсөж, механикжилтын төвшин дээшихийг дагалдан Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн арга барил хүний хүч, мал унааны хүчээр голлож байснаасаа машин механик гол хүчин болсон байна. Сайд Хань Чанфү хэлэхдээ,
Шинжлэх ухаан техникийн үр тарианы ургац хураалт нэмэгдэхэд оруулсан хувь нэмрийн үзүүлэлт өссөн байна. Энэ оныг багтаасан "11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын хөдөө аж ахуйн машинаар тарих, хадах ерөнхийлсөн механикжилтын хэмжээ 52%-д хүрсэн ба тарих, хадах үйлдвэрлэлийн явц дахь машин механикжилтын хүчний эзлэх хэмжээ ч 52%-д хүрсэн нь түүхэнд байгаагүй амжилт юм. Түүнчлэн тариалангийн машин төхөөрөмж худалдан авагсдад нөхвөр олгох бодлого нь мөн тариачдыг урамшуулан дайчилсан байна гэжээ.
Сүүлийн жилүүдээс Хөдөө аж ахуйн салбараас хөдөө тосгонд хөдөө аж ахуйн техникийг түгээн дэлгэрүүлэх үйлчилгээний системийг өөрчлөн шинэчлэх ба бүтээн байгуулах төсөл ажиллуулж, голдуу өндөр ургац авах талын техникийг дэлгэрүүлэх шинэ арга зам сүвэгчилснээр, гол болох үр тарианы бүтээгдэхүүний орчин үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техникийн тогтолцоог бүрдүүлсэн байна. Түүнчлэн 50 тэрбум килограмм үр тариа үйлдвэрлэх чадавхыг төлөвлөх зэрэг чухал томоохон төслийг зохион байгуулалттайгаар шинээр хэрэгжүүлсэн ба хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бодитой эрчимжүүлсэн зэрэг нь үр тарианы үйлдвэрлэлийн ерөнхийлсөн чадавхыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцээсэн юм. Хятадын хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухайн сайд Хань Чанфү хэлэхдээ:
"Хятадын 17-р удаагийн 5-р бүгд хурлаар саяхан санал оруулж, хөдөө аж ахуйд үүрэг болон зорилт тогтоосон. Үүнд чухал нэг заалт гэвэл орчин үеийн хөдөө аж ахуйг хурдтай хөгжүүлэх явдал байв. Хөдөөд аж ахуй дахь ерөнхий бэл оруулалт, засгийн газрын бэл оруулалт болон аж ахуйн нэгжийн бэл оруулалт ялангуяа Төв сангийн бэл оруулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй" гэжээ.
Шинэ зуунд орсноос нааш Хятад улс үр тарианы ургац 7 жил дараалан өссөн амжилт бичиж, 4 жил дараалан 500 тэрбум килограммаас давсан ургац авчээ. Мөн сүүлийн жилүүдээс Хятадын хөдөө аж ахуйн салбар гамшгаас сэргийлж, гамшиг бууруулах ажлыг бүтээлч сэтгэхүйгээр хөгжүүлж, шинжлэх ухаан технологиор гамшгийг зохицуулах хир төвшнийг дээшлүүлсэн байна. Онцолж дурдахад энэ онд хөдөө аж ахуйн технологийг дэлгэрүүлэх үйлчилгээний цаг даруйд нь зөв жолоодож, сайн үр тариаг сайн аргаар тарих гамшгийг сэргийлж гамшгаас бууруулах зэрэг чухал техникүүдийг дэлгэрүүлсэн нь зангилгын ач холбогдол үзүүлжээ.
Үүнээс гадна холбогдох салбар хөдөө тосгоны хөдөлмөр хүчийг сургалт дамжаанд хамруулснаар тариачдын үйлдвэрлэл эзэгнэлийн чадавхыг хөгжүүлж, 5 жилийн хугацаанд нийт 16 сая 500 мянган хүнийг сургалтад суралцуулж, тариачдын боловсролын төвшинг дээшлүүлсэн байна.
Ирэх 5 жилийн тухайн сайд Хань Чанфү хэлэхдээ, аж үйлдвэржилт болон хотжилтын гүнзгий хөгжлийн улмаар хөдөө аж ахуйг орчин үеийн болгохыг урагшлуулах чадавх мэдэгдэхүйц дээшлэв. Хөдөө аж ахуйн салбар нь хөдөө аж ахуйн технологийн хөгжлийг урагш ахиулж, шинжлэх ухаан технологийн бүтээлч хөгжлийг эрчимжүүлж , үр тариа, хөвөн, хүнсний тосны өндөр ургац үүдэх болон "Хүнсний ногооны сагсан"-д орох бүтээгдэхүүний стандартыг тогтоож, Хятадын хөдөө аж ахуйг орчин үеийн болгоход технологийн эрчтэй дэмжлэг үзүүлэх болно. \Алтанхуар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |