• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн пара олимпын нээлтийн ёслол хүний орчлонгийн агуу хайрыг харуулна

CRI       (GMT+08:00) 2010-12-10 09:28:30

     Гуанжөүгийн Азийн пара олимпын нээлтийн ёслол "хүний сэтгэлийг уяраасан агуу хайр, шантаршгүй чармайх" уриаг харуулах болно гэж манай сурвалжлагч Гуанжөүгийн 2010 оны Азийн пара олимпын нээлтийн ёслолын бэлтгэл ажлын хэвлэлийн бага хурлаас мэдээлэв.

     Гуанжөүгийн Азийн пара олимпын нээлтийн ёслол 12-ны өдөр Гуанжөүгийн Олимпын спортын төв биеийн тамирын талбайд болно. Гуанжөүгийн Азийн пара олимпын Зохион байгуулах хорооны Ёслол болон соёлын арга хэмжээний хэлтсийн дарга Хэ Жичин нээлтийн ёслолын онцлогийн тухай танилцуулж хэлэхдээ, Азийн спортын наадмын сэтгэл зүрхийг догдлуулсан гайхамшигтай сайхан нээлтийн ёслолтой адилгүй, бид Азийн пара олимпын нээлтийн ёслолыг халуун дулаан, эгэл даруухан, хүний сэтгэлийг уяраасан нээлтийн ёслол болгохоор чармайх болно. "Хайр"-ын уриа нь нээлтийн ёслолын бүх явцыг холбох болно гэжээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе