![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Эх сурвалжийн мэдээнд тэмдэглэснээр, Гуанжөүгийн Азийн пара спортын наадмын аюулгүйн баталгааны ажил нь саяхан өндөрлөөд байгаа Гуанжөүгийн Азийн спортын наадмын аюулгүйн баталгааны ажлын амжилттай туршлагыг гүйцэд үргэлжлүүлэн ашиглаж байгаа юм байна.
Сэтгүүлч 10-ны өдөр Гуанжөү хотод болсон Азийн Пара спортын наадмын үеийн Гуан Дүн мужийн эргэн тойрны аюулгүйн сэргийлэлтийн ажлын хурал дээрээс ойлгож мэдээлснээр, Пара спортын наадмын аюулгүйн баталгааны ажилд бүх Хятадын нийгмийг аюулаас хамгаалах салбарынхан нийгмийн сэргийлэлтийн ажлыг үргэлжлэн эрчимжүүлж, Гуан Дүн мужийн ойр хавийн 12 муж хотынхон уг ажилд оролцох болно. Үүнээс гадна, аюулаас хамгаалах шаардлагатай байгууллага болон ачаа тээврийн эд барааг хянаж шалган, харж хамгаалах болно. Галын аюул болон зам харилцааны осол хэргийг шуурхай шийдвэрлэж, галаас сэргийлэх ба зам харилцааны аюулгүйг батлах юм байна.
Уг хурлаас шаардлага тавихдаа, аюулгүйн хамгаалалтын нийт ажилтнууд аюулгүйг гүйцэд хамгаалан баталгаажуулахын зэрэгцээ бас үйлчлүүлж байгаа хүмүүст эелдэг дотно хандаж, хүмүүнлэгийн хайр халамжтай байх хэрэгтэй гэжээ.
2010 оны Гуанжөүгийн Азийн пара спортын наадам 12-р сарын 12-оос 19-ний өдрүүдэд явагдана.\Хүчитбаатар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |