• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуан-жөү 2010 Азийн Пара спортын наадам нээлтээ хийлээ

CRI       (GMT+08:00) 2010-12-12 20:30:00

      Гуан-жөү 2010 оны Азийн Пара спортын наадмын нээлтийн ёслол 12-ны орой Гуан-жөү хотын Олимпын биеийн тамир спортын төв талбайд боллоо. Энэ нь Азийн спортын наадам болон Азийн Пара спортын наадам түүхэнд анх удаагаа "адил хотод адил онд" зохиогдож байгаа болно.

      Хятад улсын дэд Ерөнхий сайд Ли Кэчян Азийн Пара спортын наадам эхэлснийг мэдэгдлээ. Азийн Пара олимпын хорооны дарга Датук Зайнал Зарин, Олон улсын пара олимпын хорооны дарга Филип Кравен зэрэг зочид нээлтийн ёслолд оролцсон байна. Нээлтийн ёслол 2 цаг хиртэй үргэлжилж, талбай орох, уран сайхны тоглолт, гал бамбар асаах гурван хэсгээр явагдана.

      Ирэх 7 хоногийн хугацаанд, Азийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Олимпын зөвлөлийн 41 гишүүн орны 2500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй тамирчид найрсаг бөгөөд хатуу ширүүн тэмцээнд бие тамираа сөрцгөөж, "хамтдаа баясалцах, хамтдаа хуваалцан эдлэх, хамтдаа ялалтад хүрэх" гэсэн пара спортын наадмын үзэл санааг хамтаар биелүүлэх болно.

      Тус удаагийн Азийн Пара спортын наадам нь унадаг дугуй, усанд сэлэх, буудлага зэрэг 19 төрөлтэй юм. Хятад улс 400 гаруй тамирчнаа илгээж бүх төрөл тэмцээнд оролцож байна.\Уртнасан орчуулав.\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе