• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанжөүгийн Азийн Пара Спортын наадмын бэлтгэл ажил бүрэн биелсэн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-12-12 16:11:52

         Гуанжөүгийн Азийн Пара Спортын наадмын төрөл бүрийн бэлтгэл ажил бүрэн биелсэн байна гэж Гуанжөүгийн Азийн Пара Спортын наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч дарга, Гуандүн мужийн дарга Хуан Хуахау 12-ны өдөр илэрхийлжээ.

         Мөн өдрийн үдэд Гуанжөү хотод 2010 оны Азийн Пара Спортын наадмын нээлтийн ёслолын угталгын хүлээн авалт болсон байна. Хуан Хуахуа хүлээн авалт дээр хэлэхдээ, олон талын хүчин чармайлтаар одоо Гуанжөүгийн Азийн Пара Спортын наадмын төрөл бүрийн бэлтгэл ажил биелэгдээд байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зан суртал Гуандүн муж даяар өргөнөөр уламжлагдсан байна. Гуанжөүгийн Азийн Пара Спортын наадам өвөрмөц онцлогтой, дээд зэрэглэлийн биеийн тамир спорт соёлын өвтэгш наадам болж, Азийн олон орон олон газрын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэн Азийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлсийг ахиулах болно гэжээ.

         Гуанжөүгийн Азийн Пара Спортын наадам бол Азийн Пара Спортын наадмын хороо байгуулагдсаны дараа болж байгаа анхны наадам байж, Азийн 41 улс орон газар нутгийн 2500 гаруй тамирчид Гуанжөүд цугларан тэмцээнд оролцож байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе