|
|
||
2010 оны Гуанжөүгийн Азийн Пара спортын наадам 12-ы орой Гуанжөүгийн Олимпийн спортын төвд нээгдэв. Энэ бол Азийн биеийн тамир спортын наадам болон Азийн пара спортын наадмын түүхэн дээр уг хоёр спортын наадмыг анх удаагаа нэг хотод нэг онд зохион байгуулж байгаа юм.
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян Азийн Пара спортын наадам эхэлснийг мэдэгдэв. Азийн Пара олимпын хорооны дарга Датук Зайнал Абу Зарин, Олон улсын Пара олимпын хорооны дарга Филип Кравен зэрэг хүндэт зочид нээлтийн ёслолд оролцов. Нээлтийн ёслол нь тамирчид талбайд орж ирэх, уран сайхны тоглолтын үзүүлбэр, бамбар асаах гурван хэсгээс бүрэлдэж, бараг хоёр цаг үргэлжилсэн байна.
Долоо хоногийн хугацаанд, Азийн Пара Олимпын хорооны 41 бүрэлдэхүүний 2500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй тамирчид найрсаг бөгөөд ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн өрнүүлж, " Нэг дор цугларан, баяр жаргалаа хуваалцаж, хамтаар ялалт байгуулах" гэсэн Азийн Пара спортын наадмын үзэл баримтлалыг амьдрал дээр хэрэгжүүлэх юм.
Энэ удаагийн Азийн Пара спортын наадамд унадаг дугуй, усанд сэлэлт, буудлага зэрэг 19 төрлийн тэмцээн явуулж, Хятад улс 400 гаруй тамирчид илгээж, тэмцээний бүх төрөлд оролцох юм. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |