|
|
||
Оны эцэс дөхөж байгаа үеэр, олон улсын үйл хэрэг дэх Хятад улсын гүйцэтгэж байгаа үүрэг нь талуудын анхаарлын төвд байсан хэвээр байна. Үүнд Хятад, Америкийн удирдах хүмүүс хоёр талын харилцаа болон Солонгосын хойгийн байдлын тухай утсаар ярьж санал бодлоо солилцсон. НҮБ-ын цаг уурын асуудлаарх Канкунгийн их хурал дээр Хятад улсын дэвшүүлсэн "санал санаачилга" нь их хурлыг нааштай үр дүнд хүргэсэн. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао удахгүй Энэтхэг болон Пакистанд айлчлах гэж байгаа зэрэг багтаж байна.
Дээр дурдсан нь зөвхөн Хятад улс сүүлийн жилүүдэд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт удаа дараа оролцсоны хэсэг жишээ болох юм. Хятадын гадаад хэргийн сайд Ян Жечи саяхан манай сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд, Хятад улс болон дэлхийн харилцааг эрчимжүүлсэн юм. Хятад улс гадаадтай бүх талаар харилцах бодлого хэрэгжүүлж, олон улсын нэн их зүй зохистой бөгөөд төв голч тогтолцоог байгуулахыг ахиулахаар чармайж байгаа юм. Ирэх таван жилд, дэлхийн олон орнууд Хятад улсын бодит байдлыг цаашид танихыг Хятад улс хүсэж байгаа бөгөөд дэлхийн олон орнуудтай өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулахад нэн их итгэл зоригтой байх болно гэжээ.
2006 оны эцсээс эхэлж, Хятад улс Африкийн 48 улс орны удирдагч нарыг Бээжинд урьж Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг зохион байгуулж, мөн 2008 оны Бээжингийн олимпын наадам, 2010 оны Шанхайн дэлхийн яармагийг ажиллуулсан. Үүний зэрэгцээ, бас олон улсын банк санхүүгийн хямралыг дэлхийн улс орнуудтай хамтаар үр ашигтайгаар зохицуулж, дэлхий цаг уурын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахад ажил хэрэгч байр сууриар оролцсон юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд, Хятадын гадаад харилцаанд том үйл хэрэг тасрахгүй байж, Хятадын удирдагч нар дэлхийн улс орнуудаар айлчлан, олон улсын бага хурлуудад удаа дараа оролцож, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар талуудтай зөвшилцөж, олон улсын эдийн засгийн системийн өөрчлөлт, тэрчлэн хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг түлхэн ахиулсан байна.
Энэхүү явцад, Хятад улс том гөрөн, хөрш зэргэлдээ орон болон хөгжиж байгаа улс орнууд, олон улсын байгууллага хоорондын найрсаг хамтын ажиллагаагаа тал бүрээр ахиулж, гадаадтай бүх талаар харилцах нь Хятадын дипломат бодлогын гол тал болсон байна. Ян Жечи хэлэхдээ:
Бид Хятад, Америкийн харилцааг үндсэндээ тогтвортой хөгжүүлэхийг баримталж, Орос хоорондын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг ирэх тусмаа гүнзгийрүүлж, Европын холбоо болон Япон хоорондын харилцааг өөрчлөн сайжруулсан юм. Үүнээс гадна, хөрш зэргэлдээ орнууд хоорондын хамтын ажиллагааг улмаар эрчимжиж, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг шинээр хөгжиж байгаа орон хоорондын харилцаа ч ихээр хөгжсөн юм гэжээ.
Өнөө, Хятад, Америк хоорондын хамтын ажиллагааг хэрхэн цаашид ахиулж хөгжүүлэх гэдэг нь Хятадын дипломат үйл хэрэг дэх олон улсын анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл болсоор байна. Өнөөгийн дэлхийн тэргүүн дэд байранд орж байгаа эдийн засгийн цогц болсны хувьд, Хятад, Америкийн харилцаа нь өнгөрсөн 5 жилд тогтвортой хөгжлөө хэвээр байлгасан боловч, хоёр орны харилцаа нь тийм ч урагштай явж ирсэн биш юм. Нэг талаар 21-р зуунд нааштай хамтран ажиллах Хятад, Америкийн тал бүрийн харилцааг тогтоохоор хоёр орны удирдах хүмүүс тохиролцсон бөгөөд хамтаар нүүрлээд байгаа өрсөлдөөн сорилтыг зохицуулах түншийн харилцааг алхам алхмаар байгуулах талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Нөгөө талаар, хэсэг асуудлаар Хятад, Америк хоёр орон адил бус байр суурь авч байгаа юм. Энэ тухай Ян Жечи хэлэхдээ:
Миний үзэж байгаагаар, Хятад, Америк хоорондын харилцаа бол харилцаан ашигтай хамтаар ялах харилцаа байж, харин "тарж нийлсэн" өрсөлдөөн тэмцээн биш юм. Хэрвээ хоёр орны харилцааг "тарж нийлсэн" өрсөлдөөн тэмцээн гэж бодож байвал, тэдний үзэл бодол нь нэгэнт цаг үеэс хоцрогдсон сэтгэхүй болох юм. Дэлхийн эдийн засгийн даяарчлал нь манай хоёр орны ашиг сонирхлыг ирэх тусмаа нэгтгэж, хоёр орон хамтаар чармайж, олон салбарт харилцан ашигтай хамтаар ялах түншийн харилцааг тогтоохоор чармайх ёстой гэжээ.
Ян Жечи Ази болон хөрш орнууд хоорондын харилцааны тухай хэлэхдээ, Азийн их гэр бүлийн нэгэн гишүүн болсны хувьд, Хятад улс "хөршүүдтэйгээ зөвөөр харьцаж, хөршөө түнш болгох" бодлогоо эрс баримтлах болно. Үүний зэрэгцээ, Азийн бусад улс түмэнтэй хамтаар энх тайван, тогтвортой, эрх тэгш, харилцан итгэлцсэн, хамтран ажиллаж хамтаар ялсан Азийг байгуулахаар чармайх болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |