• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын пара олимпын дарга Азийн пара олимпын наадмын нээлтийн ёслолыг өндрөөр үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-12-13 21:06:32

    Гуанжөүгийн Азийн пара олимпын наадмын нээлтийн ёслол нь 2008 оны Бээжингийн пара олимпын наадамтай эн дүйцэхүйц гайхалтай байна гэж Олон улсын пара олимпын дарга Филип Сревэн 13-ны өдөр өндрөөр үнэлэн хэлсэн байна.

    Сревэн Гуанжөү хотод болсон Олон улсын пара олимпын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Азийн пара олимпын наадмын нээлтийн ёслолын тоглолт нь хайр халамжаар дүүрэн уур амьсгалтай байж, спорт ба амь нас хоорондын харилцаанд дүрслэг бодитой тайлбар өгсөн байна гэжээ. Нээлтийн ёслолд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн нэг зүйл нь, хоёр гал бамбарчин авиран мацах аргаар гол бамбарын цамхгийг асаасан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чанга хатуу бөгөөд эе нэгдэлтэй зориг санааг харуулсан юм гэж тэрээр мөн хэлсэн байна.\Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе