
Азийн Пара спортын наадмын нээлтийн ёслолд оролцохоор ирсэн тэднийг халуунаар угтаж байгаагаа Ли Кэчян илэрхийлээд Гуанжөүгийн Азийн Пара спортын наадмыг дорвитой дэмжин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын хөдөлгөөний хөгжлийг түлхэн ахиулахад гаргасан идэвхтэй хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ: Хятадын засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийн хөгжлийг цаашид нэн чухалчлан үзэн дэмжиж, тэд нарын тэгш эрхтэйгээр нийгмийн үйл ажиллагаанд оролцоход нэн ашигтай орчин, боломж тохиол бий болгож өгөх болно гэжээ.
1 2 3 4 5