15-ны өдөр Гуанжөүгийн Азийн Пара наадам гуравдахь өдөртөө үргэлжилж байна. Уг тоглолтоос 28 улс орон, газар нутгийн тамирчид медаль авчээ. Үүнд Хятадын тамирчид 62 алт авч, алт авсан тоогоор тэргүүлж, Иран болон Японы баг тамирчид удаалж байна.
Өнөөдрийн тоглолтод Хятадын баг тамирчид хөнгөн атлетик, усанд сэлэлт, хүндийн өргөлт, буудлага зэрэг төрлөөс 20 алт авчээ. Иран, Малайз, Өмнөд Солонгос, Тайланд, Палестин зэрэг орны баг тамирчид гарамгай сайн тоглож, алтан медаль авцгаасан байна. /Баясгалан орчуулав/