|
|
||
Гаунжөүгийн 2010 оны Азийн пара олимпын уралдаан тэмцээн 17-ны өдөр талдаа орж, улс орнуудын баг тамирчид шилдэг давуу амжилт тогтоож байна. Энэ мэдээг хүлээж авах үеийн байдлаар, энэ наадамд оролцож байгаа 41 улс орон, газар нутгийн баг тамирчдын 31 нь медаль аваад байна. Түүний дотор Хятадын тамирчид 302 медалийн нийт тоогоор хошуучилж, Япон, БНСУ-ын тамирчид удаах байранд явж байна.
Наадам эхэлсэн 5 хоногийн турш Хятадын тамирчид давуу байр бүхий төрөлдөө хошуучилж, хөнгөн атлетик, усан сэлэлт, ширээний теннис, хүндийн өргөлт, буудлага, сур харвах зэрэг төрлөөс 100 гаруй алтан медаль авч, шинээр оролцож байгаа зарим төрөлд ч ил тод ахиц хийв. Хятадын Шянган болон Хятадын Тайбэйний тамирчдад ч амжилттай тоглож, тус тус 20 гаруй алтан медаль авч, медалийн тоогоороо 7,8-р байранд жагсаагдаж байна.
Иран, Таиланд, Малайз, Ирак, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Вьетнам, Иордан, Пакистан, Шри Ланка, Саудын Араб, Палестин зэрэг орны тамирчид ч эх орныхоо нэрийг дуурсгаж алтан медаль гардсан байна. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |