• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс олон улсын худалдаанд өөрийн үг хэлэх эрхээ шударгаар ашиглаж байна

CRI       (GMT+08:00) 2010-12-17 16:23:55

     Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятадын олон улсын худалдаа түргэн хөгжиж, дэлхийн худалдааны үйл ажиллагаанд нэн их үг хэлэх эрхтэй болжээ. Олон улсын зах зээлийг тасралтгүй нээж ашиглаж байгаагийн зэрэгцээ, Хятад улс мөн олон улсын худалдааны их олон зөрчил маргаанд нүүрлэж байна. Хятадын Худалдааны сайд Чэнь Дэмин саяхан манай сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, олон улсын худалдааны зөрчил маргааныг зохицуулах явцад Хятад улс үг хэлэх эрхээ шударгаар ашиглаж, зөвшилцлөөр дамжин худалдааны зөрчил маргааныг зохицуулах талаар хичээж ажилласаар ирсэн юм гэжээ.

     Өнөө, Хятадын худалдааны хэмжээ дэлхийн худалдааны нийт хэмжээний 1/10 хувийг эзэлж байна. Эдийн засгийн хөгжил болон худалдааны хэмжээний нэмэгдлийг дагалдан, олон улсын худалдааны тавцан дахь Хятад улсын дүр төрхөд өөрчлөлт гарсан бөгөөд олон улсын худалдааны үйл ажиллагаанд Хятад улс нэн их үг хэлэх эрхтэй болсон байна.

     Дэлхийн Худалдааны Байгууллагын Дохагийн уулзалт хэлэлцээний явцад, Хятад улс хамгийн анхны 153 гишүүн орны нэг байснаасаа 33 гишүүнээр бүрэлдсэн бага цар хэмжээ бүхий Сайд нарын бага хуралд оролцож, өнөө уг байгууллагын хамгийн гол чухал 7 гишүүний нэг болжээ. Хятадын худалдааны сайд Чэнь Дэмин хэлэхдээ, Хятад улс энэхүү үг хэлэх эрхээ шударгаар ашиглаж, олон улсын худалдааны асуудлыг зохицуулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     "Олон орны үзэж байгаагаар, нэгд Хятад улс бол шударга байр суурьтай, бусад улс орон хоорондын харилцан ашигтай харилцааг үнэнхүү хүндэтгэдэг. Хоёрт, Хятад улстай зөвшилцөхөөр дамжин тэдний их олон хүндрэлтэй асуудлыг зохицуулдаг. Гуравт, хэсэг жаахан зөрчил маргаан байдаг хэдий ч, олноороо мөн зөвшилцлөөр дамжин нааштай зохицуулж чаддаг" гэжээ.

     Дэлхийн Худалдааны Байгууллагын нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримтад харуулснаар, 2009 онд Хятадын экспортын дэлхийд эзлэх хувийн жин 9.6 хувь болон нэмэгдэж, Германыг даван дэлхийд тэргүүлжээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд, дэлхийн худалдааны зөрчил маргааны 43 хувь нь ганц Хятад улсад чиглүүлсэн байдаг.

     Эдгээр зөрчил маргааныг нэн сайн зохицуулахын төлөө Хятадын Худалдааны яам хууль зүй, бодлого зэргийн олон арга замаар улс орнуудын адил бус байдлыг тохируулан асуудлыг зохицуулж байна. Чэнь Дэмин хэлэхдээ:

     "Манай яамны хамгийн их онцлог гэвэл их олон олон улсын өмгөөлөгчтэй байдаг. Тэд нар манай оронд чиглүүлсэн худалдааны хүнд ноцтой арга хэмжээ авч байгаа улс оронд хандан эрх ашгаа хамгаалдаг. Гэвч шинээр хөгжиж байгаа улс орнуудад хандан тэд нар зохих хориг арга хэмжээ авдаг. Хамгийн гол арга бол даруй зөвшилцөл хийж шинээр хөгжиж байгаа улс орнуудаас импортоо нэмэгдүүлэхээр дамжин хоорондын маргаанаа зохицуулдаг" гэжээ.

     12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацааны ажлынхаа талаар Чэнь Дэмин хэлэхдээ, Хятад улс гадаад худалдааны хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөхөө түргэтгэж, худалдааны том гүрнээсээ худалдааны хүчирхэг орон болохоор чармайх болно. Гэвч өнөө олон улсын банк санхүүгийн хямралын нөлөө мөн дуусаагүй, олон улсын орчин ээдрээ будлиантай, эдийн засгийн байдал ханамжгүй байгаад Хятадын Худалдааны яам болон аж ахуйн нэгж нааштай арга хэмжээ авч гадаад худалдааны бүтцэдээ өөрчлөлт оруулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     "Миний үзэж байгаагаар 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсын гадаад худалдаандаа авах хамгийн үндсэн арга хэмжээ бол даруй тогтвортой экспортыг хэвээр байлган, импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны бүтцэдээ тохируулалт хийж, бараа бүтээгдэхүүний төвшнийг дээшлүүлэн, манай олон улсын орлого зарлага болон гадаад худалдааны ашгийг нэн илүү тэнцвэртэй болгох явдал болно" гэжээ. \ Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе