Гаунжөүгийн Азийн пара олимпын дугуйн тэмцээн 18-ны өдөр өндөрлөж, талбайн унадаг дугуй болон авто замын унадаг дугуйн тэмцээний нийт 12 алтан медалийг Хятад, Япон, БНСУ-ын тамирчид хуваан хүртсэнээс Хятадын тамирчид тал хувийг нь эзэлж байна.
Дээрх гурван орноос бусад Азийн орны тамирчид ч дажгүй амжилтад хүрэв. Ливаны баг тамирчдаас авто замын унадаг дугуйн тэмцээнд ганцхан тамирчин оролцсон хэдий ч оролцсон хоёр төрөлдөө тус тус мөнгөн медаль авсан байна. 42 настай Ираны тамирчин талбайн унадаг дугуйн тэмцээнд оролцож эрэгтэй авто замын унадаг дугуйн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. \Цэцэн орчуулав\