• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн пара олимп өндөрлөх дөхлөө

CRI       (GMT+08:00) 2010-12-19 15:58:51

        Гуанжөүд болж байгаа Азийн пара олимп өндөрлөх гэж байна. 19-ний үдийн байдлаар Хятадын тамирчид 185 алтан медаль авч, алтан медалийн тоогоороо тэргүүлж байна. Япон 32 алтан медаль авч хоёрдугаар байранд, Иран болон БНСУ гуравдугаар байранд тус тус зэрэгцэж байна.

        Энэ удаагийн пара олимпийн алтан медальтай харьцуулбал улс орон, газар нутгийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын шантаршгүй чармайж, зоригтойгоор өрсөлдөх үзэл санаа нь хүмүүсийн анхаарлыг илүү татаж байлаа. Өнөөгийн байдлаар 31 улс орон, газар нутгийн тамирчид энэ наадмаас медаль хүртэв. Нийт 6 баг тамирчид дэлхийн 17 рекорд амжилтыг 21 удаа шинэчилж, 13 баг тамирчдын 74 хүн Азийн 82 рекорд амжилтыг 98 удаа шинэчилсэн байна.

        Уралдаан тэмцээн өндөрлөхийн сацуу хүмүүсийн анхаарал хаалтын ёслол руу шилжиж байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе