|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Лю Яньдүн 19-ны орой Гуанжөүд Гуанжөүгийн Азийн пара спортын наадмын хаалтын ёслолд оролцсон Азийн Пара олимпийн хорооны дарга Датук Зайнал Абу Зарин, Монгол улсын ерөнхий сайдын орлогч Энхболд, Камбожийн ерөнхий сайдын орлогч Мен Сам Он, Таиландын ерөнхий сайдын орлогч Санан нарын зэрэг гадаад орны удирдагчтай уулзжээ.
Лю Яньдүн уулзалтын үеэр хэлэхдээ, Гуанжөүгийн Азийн пара спортын наадам дэлхий дахинд Азийн ард түмийн үзэл санаа зан чанарыг харуулсан чухал тавцан болж, олон орны ард түмний ойлголцол найрамдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үзэл санааг ахиулахад тустай байж, хүнээр гол болгон эрх тэгш оролцох ухагдахууныг хүмүүсийн сэтгэлд гүнээ суулгасан гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир спортын наадам болон үйлсийн хөгжлийг чухалчилсаар ирсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар эвсэг зохицонгуй сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахын төлөө цуцалтгүй чармайх болно гэжээ.
Уулзалтад оролцсон Олон улсын биеийн тамир спортын байгууллагын удирдах хүмүүс болон гадаадын олон орны удирдагчид Гуанжөүгийн Азийн пара спортын наадам бүрэн дүүрэн амжилтад хүрсэнд баяр хүргэсэн байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |