• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-ын сурвалжлах хэсэг Мөхэд хүрлээ

CRI       (GMT+08:00) 2010-12-20 10:15:53

      ХОУР-ын сурвалжлах хэсэг 12-р сарын 19-ний өдөр Хятадын хамгийн хойд захын Мөхэ шяньд хүрэлцэн очлоо.Тэд Хятадын Мөхэгийн Христосын мэндэлсний дэлхийн паркийн нээлтийн ажиллагаа, өвлийн туйлын наадмын хэвлэлийн бага хуралд оролцжээ.

     Хэвлэлийн бага хурал дээр Хармөрөн мужийн Их Хянган давааны суртал ухуулгын албаны дарга Лю Жаожянь Мөхэ шяний өвлийн улирлын аялал жуулчлалын төслийн талаар танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, Мөхэ шянь аялал жуулчлалыг хөгжүүлж, цас мөсний наадмыг өөрийн нэрт брэнд болгохоор чармайж байна.

      Мөхэ онгоцны буудал нээгдсэнээр умарт туйлын Мөхэд ирж жуулчлах жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Энэ онд гэхэд 800 мянган жуулчин хүлээн аваад байна гэжээ.

      Хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчид Хятадын Мөхэгийн Христосын мэндэлсний дэлхийн паркийн нээлтийн ажиллагаа, өвлийн туйлын наадмын концертыг сонирхсон байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе