• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

CRI-гийн дотоод гадаадын сурвалжлагчдын Хармөрөн мужид хийх аялал эхэллээ

CRI       (GMT+08:00) 2010-12-20 10:31:22

     Хятадын олон улсын радиогаас зохион байгуулсан "CRI-гийн дотоод гадаадын сурвалжлагчдын Хармөрөн мужид хийх аялал" сурвалжлах ажиллагаа 19-ний өдөр Хармөрөн мужийн Мөхэ шяньд албан ёсоор эхэлжээ.

     Энэ ажиллагаа зургаан хоног үргэлжилж, "Хармөрний өвлийн үзэмж- цас мөс биднийг онцлог болгоно" уриан дор болж, Хятадын олон улсын радиогийн дотоод гадаадын сэтгүүлчид харилцан адилгүй өнцгөөс Хармөрний цас мөсний өвөрмөц наадам, соёл, эдийн засгийн байдалтай танилцах юм.

     Энэ удаагийн сурвалжлах ажиллагаанд Монгол, Англи, Орос, Турк, Герман, Япон зэрэг гадаадын болон дотоодын 17 сурвалжлагч оролцож байна. Аяллын хугацаанд сурвалжлагчид Мөхэ, Харбин, Явлак зэрэг Хармөрөн мужийн олон хотоор аялж, Хятадын олон улсын радиогийн олон хэлний нэвтрүүлэг, сайтаар мэдээлэл явуулж, Хятад, Монгол, Англи, Герман, Орос, Япон зэрэг хэлээр сурвалжлах хэсгийн холболдох ажиллагааг танилцуулна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе