• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2010 оны Гуанжөүгийн Азийн Пара олимпийн наадам өндөрлөлөө

CRI       (GMT+08:00) 2010-12-20 16:28:44

     Гуанжөү 2010 оны Азийн Пара олимпийн наадам 19-ны орой хаалтаа хийсэн байна. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Лю Яньдүн, Хятадын Пара Олимпийн хорооны дарга Ван Шиньшян нарын зэрэг хүмүүс хаалтын ёслолд оролцсон ба Азийн Пара Олимпийн хорооны ерөнхийлөгч Датук Зайнал Абу Зарин Гуанжөүгийн Азийн Пара спортын наадам хаагдсаныг мэдэгджээ.

     Абу Зарин хэлсэн үгэндээ зохион байгуулагч хот Гуанжөүд баяр талархал дэвшүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн Азийн пара олимпийн наадам бол Азийн түүхэнд зохиогдсон хамгийн сайн пара олимп юм. Тамирчид өөрсдийн үйл ажиллагаагаар залуу үеийнхэнд "эрх тэгш, хүчирхэг, шийдвэр зоригтой, хүсэл мөрөөдөлтэй" Пара олимпийн үнэ цэнийг уламжилж, дэлхийн дахинд Пара олимпийн хүч чадлыг харуулсан байна. Цаашид Азийн Пара Олимпийн хороо тамирчдад улам таатай тавцан олгож, тэдний эрс шийдэмгий амьдралд тэмцэлтэй дүр төрхөөр нэн олон хүнийг зоригжуулах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе