|
|
||
Сүүлийн жилүүдэд Хятадын хүн амын хөгжил ихээхэн дэвшилтэй болж, төрөлтийн төвшин тогтвортой зохистой байхын зэрэгцээ эрүүл хүүхдүүд төрүүлэх төвшин ч дээшилсэн байна. Хятадын Хүн Ам, Төлөвлөгөөт Төрөлтийн Үндэсний Хорооны дарга хатагтай Ли Бин саяхан манай сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, ирэх таван жилд Хятадын хүн амын хөгжил ихээхэн өрсөлдөөн сорилтод нүүрлэх тул Хятад улс хүн амын боловсролыг дээшлүүлэн, хүн амын урт хугацааны тэнцвэртэй хөгжлийг ахиулах арга хэмжээ авна гэжээ.
Хүн амын өсөлт хэт түргэн байгаа нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийг боогдуулж байгаа ноцтой дарамт мөн. Хятадын Хүн Ам, Төлөвлөгөөт Төрөлтийн Үндэсний Хорооны дарга хатагтай Ли Бин танилцуулж хэлэхдээ, хүн амын хөгжлийн асуудлаар Хятад улс эрүүл хүүхэд төрүүлэх, хүйсийн эрх тэгш байх, хүн амын боловсролыг дээшлүүлэх, өндөр настны асуудал зэргийг багтаасан бодлогууд тогтоосон юм. Өнгөрсөн таван жилд Хятад улс хүн амын өсөлтийг хязгаарлах болон хүн амын боловсролыг дээшлүүлэхийг уялдуулснаар хүн амын хөгжил ихээхэн ахиц олсон байна.
11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд төрөлтийг багасгах төвшинг баталж, жил бүр төрөлтийн хэмжээг мянганы зургаан хувьд тогтоон барьсан байна. Хүн амын тоог хязгаарлан барих ажлыг сайн хийсэн үндсэн дээр хүн амын боловсролыг дээшлүүлэх, хүн амын бүтцийг шилдэгжүүлэх, хүн амын тархалтыг зохистой болгох зэрэг асуудлыг зохистой зохицуулсан байна. Үүнээс гадна төлөвлөгөөт төрөлтийн бодлого хэрэгжүүлсэн айл өрхийг хөхүүлэн сайшаах, тэднийг дэмжих зэрэг бодлогыг тогтолцооны талаас боловсронгуй болгож эдгээр айл өрхүүдийг өөрчлөлт хөгжлийн үр өгөөжийг хамтаар эдэлж чадах болгосон байна гэжээ.
Ли Бин танилцуулж хэлэхдээ, хэдийгээр ийм боловч ирэх таван жилийн Хятадын хүн амын хөгжилд асар их сорилт нүүрлэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, ирэх таван жилд Хятад улс бодлогоо цаашид боловсронгуй болгож, хүн амын урт хугацааны тэнцвэртэй хөгжлийг ахиулах болно. 12-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хүн амын боловсролыг дээшлүүлэхийг тэргүүн чухал байранд тавьж, төрөлтийн согогийг бодитойгоор бууруулах болно. Ерөнхийлсөн арга хэмжээ авч шинээр мэндэлж байгаа хүн амын хүйсийн харьцаа ихсэж байгаа хандлагыг хазаарлан барина. Явуулын хүн амын үйлчилгээ удирдлагыг эрчимжүүлж, тэдэнд олон нийтийн үндсэн үйлчилгээг тэнцвэртэй хангахыг ахиулж, хотод байгаа тэдэнд хүн ам болон төлөвлөгөөт төрөлтийн үйлчилгээний талаар хотын иргэдтэй нэгэн төвшинд халамж үзүүлэх болно. Идэвхтэй, эрүүл саруул, эв зохицонгуй өндөр насны бодлого хэрэгжүүлж, гэр бүл төвтэй хорооллоор түшиг болгон, байгууллага нэгжээр тулгуур болгосон өндөр насны үйлчилгээний систем байгуулна гэжээ.
Хятадын хүн амын үйл хэргийн хөгжил Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлэхээр барахгүй дэлхийн хүн амын тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулах юм. Хятад улс хойшид хүн амын хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг үргэлжлэн эрчимжүүлж, дэлхийн хүн амын хөгжлийг ахиулахаар хүчлэн чармайна гэж Ли Бин илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |