• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өрнө Дорнын соёл сүлэлдсэн Бэйжи тосгон

CRI       (GMT+08:00) 2010-12-21 10:00:46

------ CRI-гийн дотоод гадаадын сэтгүүлчдийн Хармөрөн муж дахь аяллын тэмдэглэл

      Аяллын хоёр дохь өдрөө бид Мөхэ шянаас гарч Орос оронтой Хар мөрнөөр хиллэдэг Бэйжи тосгонд ирсэн юм.

     Дорнын аялгуутай Хятад орны хамгийн зүүн хойд талын энэ тосгон 12 -р сарын энэ л өдрүүдэд Зул сарын баярын гоёлоо зүүж гудамж талбайгаа өвлийн өвгөнөөр чимжээ.

     Жилийн ихэнх улиралд хүйтэн сэрүүн байж цан хүүрэг татуулан байх Бэйжи тосгон өөрийн нутгийн онцлог байдлаа ашиглан Хятадын онцлогтой зул сарын баярыг хөгжүүлж жуулчдыг татах бүтээн байгуулалтын ажилд орж тосгоноосоо зайдуухан нэг шоо дөрвөлжин метр газар нутагт "Зул сарын тосгон" байгуулж эхлээд байна.

     "Зул сарын тосгон"-ыг зорин ирсэн хэн боловч цас мөсөөр урласан үлгэрийн хотхоноор аялж, цаа буга бүхий цана чаргаар гулгаж, зул сарын баярын бэлэг дурсгалын зүйл худалдан авч,хүсвэл хамгийн зүүн хойд нутаг Бэйжи тосгоноос дотнын хэн нэгэндээ зориулж нутгийн онцлог, зул сарын уур амьсгалыг тээсэн ил захидал илгээж болно.

     Өдгөө Бэйжи тосгон зул сарын соёл хийгээд баярын уур амьсгалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд алс холын Финляндчуудтай хамтран ажиллаж байна.
Та энэ насныхаа амьдралд мартагдашгүй уянгалаг нэгэн дүр төрхийг үлдээхийг хүсвэл Хятад орны хамгийн зүүн хойно орших Хар мөрний эрэг дээрх Бэйжи тосгонд Финлянд цасан өвгөний хамт нэгэн шинэ оныг угтах боломжтой.

     Хятадын Хар мөрөн мужийн Бэйжи тосгон жил ирэх бүр үзэсгэлэнт Хар мөрөн,Хянганы даваан дахь өргөн их ой шугуй , өвөрмөц туйлын туяа, Зул сарын соёлыг хослуулан өөрийн хэв шинжээ олсоор байна. (мэргэжилтэн Саранчимэг ,сурвалжлагч Алтанхуар)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе