|
|
||
Хэйлүнжян муж өөрийн давуу талдаа түшиглэн цас мөсний аялал жуулчлалыг эрчтэй хөгжүүлнэ гэж саяхан Хэйлүнжян мужийн засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Ай-ү "CRI -гийн дотоод гадаадын сэтгүүлчдийн Хэйлүнжянд айлчлах баг"-ийнхэнд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Тэрээр хэлэхдээ,Хэйлүнжян муж цас мөсний аялал жуучлалыг хөгжүүлэхэд дараах 3 давуу талтай. Нэгд Хэйлүнжян хүйтэн сэрүүн нутаг болохоор аялал жуулчлал хөгжүүлэхэд байгалийн түшиц нөхцөлтэй. Хоёрт, Хэйлүнжян аялал жуулчлалын өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй. Умардын Мөхө тосгон, Мөхөгийн олон улсын авто машины уралдаан болон Харбины цанын бааз зэрэг нь Хэйлүнжянд аялал жуулчлалын баялаг нөхцөл болно. Гуравт, тасралтгүй боловсронгуй болж байгаа дэд бүтэц болон иж бүрэн төхөөрөмж нь Хэйлүнжянгийн цас мөсний аялал жуучлалд бат бэх үндэс суурь болсон гэжээ.\Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |