• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2010 оны Хятадын онцлог үгийн нэгэн буюу "Дэлхийн яармаг"

CRI       (GMT+08:00) 2010-12-23 15:13:11

     2010 онд Хятад улс Шанхайн дэлхийн яармагийг зохион ажиллуулсан юм, энэ бол Бээжингийн олимпын наадмын дараа Хятад улсын зохион байгуулсан бас нэгэн удаагийн олон улсын томоохон чууглаан юм. Шанхайн дэлхийн яармаг нь 5-р сарын 1-ний өдөр ажлаа эхлүүлж 10-р сарын 31-нд өндөрлөн, нийт 184 хоног үргэлжилж, үзэн танилцсан хүн болоод яармагт оролцсон улс орон, бүс нутгийн тоо хэмжээгээрээ бүр дэлхийн яармагийн түүхэнд шинэ тэмдэглэлийг үүдэж, 184 хоногийн хугацаанд хүмүүст мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлэн, мөнхийн дурсамж үлдээсэн байна.

      Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулах хорооны дарга Ван Чишань дэлхийн яармагийн хаалтын ёслол дээр үг хэлж тэмдэглэхдээ, 246 улс орны болон олон улсын байгууллага, тэрчлэн дотоод гадаадын аж ахуйн нэгж яармагт оролцон, Шанхайн дэлхийн яармагийн гэрэл цацрангуй хуудсыг хамтаар бичилцсэн юм гэжээ.

     "Өнгөрөн одсон 184 хоногт, бид хамтаар амжилт бүтэмжээр дүүрэн, мартагдашгүй сайхан дэлхийн яармагийн аяллыг хийлээ. 190 улс орон, олон улсын 56 байгууллага болоод дотоод гадаадын аж ахуйн нэгж идэвхтэй оролцож, 2 сая гаруй сайн дурынхан шаргуу хөдөлмөрлөж, 73 сая 80 мянган хүн яармагтай танилцан, интернет дахь дэлхийн яармагийг үүрд ажиллуулах болж, энэ бүхэн нь Шанхайн дэлхийн яармагийн гэрэл цацрангуй амжилт бүтэмжийг бүрдүүллээ. Энэ бүхнийг бид хэзээд сэтгэл зүрхэндээ нандигнаж явах болно" гэжээ.

     Шанхайн дэлхийн яармагт оролцсон талуудын үзэж байгаагаар, тус удаагийн дэлхийн яармаг нь цар хэмжээгээрээ түүхэн шинэ тэмдэглэл тогтоосон төдийгүй, мөн дэлхийн олон орон хоорондын солилцоо болон хамтын ажиллагааг ахиулахад нааштай боломж хангасан юм байна. Дэлхийн яармаг нь олон орон, орон газар нутгийн соёл боловсрол болон өнгө төрхийг харуулахад нааштай боломж тохиол олголоо гэжээ. Африкийн нэгдсэн ордны соёлын элч ноён Лү Лү хэлэхдээ:

     "Дэлхийн яармаг бол даруй соёл урлагаа ухуулах томоохон тавцан юм. 6 сарын турш, дэлхийн олон орон энэхүү өөрийн соёл боловсролоо ухуулах боломж тохиолыг алдалгүй сонгон ашигласан юм. Хятад улс бол соёл боловсролыг ихэд хүндэтгэдэг том гүрэн болохоор Африкийн улс орнууд нь бидэнд маш их боломж тохиол олгосон юм" гэжээ.

     Хятад улс ч дэлхийн яармагаар дамжин өөрийн олон ургалчтай түүх соёл, орчин үеийн шинжлэх ухаан болон соёлоо даян дэлхийд харуулахыг хүсэж зорьсон юм. Дэлхийн яармагтай танилцсан жирийн хүнд авч хэлбэл, дэлхийн яармаг нь өөрөө нэг жижиг дэлхий байж, таван тивийн содон зүйлийг хамарч байдаг. Тийм болохоор хүмүүс түүнийг хэзээ тогтоон цээжилж, өөрийн ирээдүйн сайн сайхан амьдралынхаа хөдөлгүүр болгох нь дамжиггүй. Хятадын бага сургуулийн нэгэн сурагч Юань И-жин хэлэхдээ:

     "Дэлхийн яармаг маш гоё, бид гадаадад очихгүйгээр өөрийн орондоо дэлхий дахинтай танилцаж болдог. Өнөөдөр би Номхон далайн бүс нутгийн нэгдсэн ордноор тойрсон. Маш сонирхолтой санагдсан" гэжээ.

     Шанхайн дэлхийн яармаг нь Юань И-жин шиг хүүхдүүдэд юуг таниулж, тэдний ирээдүйн амьдралд ямаршуухан нөлөө хүртээсэн гэдгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй. Гэвч хүүхэд багачуулын маань сэтгэл зүрхэнд хүслийн үрийг соёолуулж, тэдний нэн сайн сайхан, нэн их шинийг үүдсэн ертөнцийг зорьж тэмүүлэхэд нь эрч хүч хайрлана гэдэгт бид бат итгэх ёстой.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе