• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Дорнын Парис" хэмээх Харбин хот

CRI       (GMT+08:00) 2010-12-24 08:53:07

     Өдөр ирэх бүр эдийн засаг соёлын хувьд хүрээгээ тэлсээр байгаа Хар мөрөн мужийн төв Харбин хот өвлийн туйл гэгдэх 12 сард "Сунгаар" мөрний тунгалаг мөсөөр урласан урлагийн бүтээлүүдээр чимэглэгдсээр багагүй хугацааг үджээ Энд цас мөсөн Диснэйлендийг байгуулж,Луун суврага босгож, олон орны уран бүтээлчид цас мөсөөр урласан бүтээлээрээ уралддаг байна.Гудамж талбай албан байгууллага хаанаас л бол хаанаас өнгө оруулан урласан цас мөсөн үлгэрийн баатрууд сонин содон зохиомжтой урлагийн бүтээлүүдийг харж болно.Бидий энд ирсэн цаг мөч мөсөөр бүтээлээ урлаж байх их ажлын үетэй давхцсан байлаа.

     Сунгар мөрнөөс зөөн авчирсан тунгалаг мөсөө мод хөрөөддөг цахилгаан хөрөөгөөр хэлбэр гарган тайрч,ус асган мөсөө наасны дараа цүүц болон төмөр хусуурын тусламжтайгаар нарийн чимхлүүр хийцийг нь урладаг юм билээ.Ингээд л багагүй хугацааны дараа мөсөөр урласан хараа булаам урлагийн бүтээл амилдаг байна.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе