• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэй Лүнжян мужийн үр тарианы ургац хураалт 50 тэрбум килограммыг давав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-12-24 11:07:59

      Хятадын үр тарианы том муж Хэй Лүнжян мужийн энэ оны үр тарианы нийт ургац хураалт анх удаа 50 тэрбум килограммыг давж, Хэнань мужийн дараа 50 тэрбум килограммыг давсан хоёрдох муж боллоо.

      Тоо баримтаас үзвэл, энэ онд тус мужийн үр тарианы нийт ургац хураалт 50 тэрбум 13 сая килограммд хүрч, өнгөрсөн оноос 15, 2 хувиар өсөн нэмэгдсэн байна.
Хэй Лүнжян муж 13 сая гаруй га тариалангийн талбайтай , Хятадын нийт тариалангийн талбайн есний нэг хувийг эзэлж байгаа болохоор Хятадын үр тарианы үйлдвэрлэлийн гол район төдийгүй Хятадын таваарын үр тарианы үйлдвэрлэлийн хамгийн том бааз учраас "ар газрын үр тарианы агуулах" гэсэн алдартай юм. Сүүлийн жилүүдэд энэ мужийн жил бүр бусад мужид борлуулж байгаа таваарын үр тариа 25 тэрбум килограмм гаруй байж, Хятадын муж хоорондын таваарын үр тарианы худалдааны нийт хэмжээний гуравны нэг хувийг эзэлж байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе