|
|
||
Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийг дүгнэн сайшаах их хурал 27-ны өдөр Бээжингийн ардын их хурлын ордонд сүр төгөлдөр боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао хурал дээр чухал үг хэлсэн байна.
Уг хурлыг Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао даргалж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ү Бангүө, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нар оролцжээ.
Сайшаах хурал дээр Хү Жиньтао зэрэг удирдах хүмүүс сайшаал хүртсэн тэргүүний хамт олон болон хувь хүний төлөөлөгчдөд шагнал гардуулсан байна. Шанхайн дэлхийн яармагийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Юй Жэншэн, Шанхайн дэлхийн яармагийн тэргүүний хувь хүний төлөөлөгч болох Тунжи их сургуулийн оюутан Бай И-Фань, Шанхайн дэлхийн яармагийн тэргүүний хамт олны төлөөлөгч болох Шанхай хотын даргын туслах бөгөөд хотын Дотоодыг хамгаалах хорооны дарга Жан Шюйбин нар тус тус үг хэлжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |