|
|
||
Сүүлийн жилүүдэд хүн амын өдөр наслалтын сорилтыг зохицуулах үүднээс Хятадын засгийн газар нааштай арга хэмжээ авч нийгмийн өндөр настныг асрах систем байгуулж, нийгмийн өндөр настны тэтгэмжийн хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна. Хятадын Иргэдийн засаг захиргааны сайд Ли Лигүө саяхан сэтгүүлчид хандан хэлэхдээ, өндөр настнуудыг өтлөө насанд нь аз жаргалтай амьдруулахын тулд Хятадаас хөрөнгө оруулалтаа улам цаашид нэмэгдүүлж нийгмийн өндөр настныг асрах системийн байгуулалтад дорвитой тус дөхөм үзүүлнэ гэжээ.
Хятадад өнөө 167 сая өндөр настантай бөгөөд 80 наснаас дээших өндөр настан 18 сая 990 мянгад хүрч, нийгмийн өндөр настныг асрах дарамт маш их байна. Иймээс Иргэний засаг захиргааны яам "11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, өндөр настныг асрах ажлыг нийгэмчлүүлэх үзэл баримтлалыг эрчимжүүлэх, нийгмийн өндөр настныг асрах үндсэн системийн байгуулалтад тус дөхөм үзүүлэхээр хүчлэн чармайсан байна. Иргэний засаг захиргааны сайд Ли Лигүө хэлэхдээ:
"11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд, Хятадын нийгмийн өндөр настныг асрах ажил ил тод, үр дүнтэй хөгжсөн юм. Энэ нь хоёр талаар илэрч буй. Нэгдүгээрт гэр бүлээр нэгж болгосон өндөр настны асрамжаар үндэс суурь болгож, оршин суугчдын хорооллын үйлчилгээгээр тулгуурлаж, асрамжийн байгууллагаар нөхвөр болгосон тэтгэмжийн систем нэгэнд бүрэлдсэн бөгөөд энэ нь хөрөнгө мөнгөний баталгаа болон үйлчилгээг харилцан уялдуулсан өндөр настны төлбөргүй буюу бага хэмжээний төлбөртэйгөөр асрамжийн үйлчилгээний систем бий болон бүрэлдсэн байна. Хоёрдугаарт , засгийн газар нийгмийн хүчинтэй нягт уялдаж нийгмийн өндөр настны асрамжийн ажлын хөгжлийг түргэтгэж байна. Өнөө олон талынхан асрамжийн ажлын бүтээн байгуулалт болон үйлчилгээний ажлыг өрнүүлэх талаар хөрөнгө оруулж, зах зээлийн механизмаар ажиллаж, үйлчилгээний салбар нь олон нийтийг хамарч, үйлчилгээний эгнээ нь мэргэжлийн төвшинд хүрч байна."
Хятадад одоо оршин суугчдын хорооллын 175 мянган үйлчилгээний төв байна. Нийгмийн асрамжийн ажил үйлс нэлээд хөгжиж байгаа хэдий ч өндөр настны хэрэгцээ шаардлагад хүрэхэд мөн зайтай байна гэж Иргэний засаг захиргааны сайд Ли Лигүө илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ,
"Энэ нь гэр бүлээр нэгж болгосон өндөр настны асрамжийн хөгжил тэнцвэргүй байгаагаас харагдаж байна. Хөдөө тосгонд энэхүү асрамж үндсэнд байхгүй. Оршин суугчдын хорооллын өндөр настны асрамжийн хөгжил ч тэнцвэргүй байж, байгууллагаар нэгж болгосон өндөр настны асрамжийн байгуулагдсан тоо хэмжээ нь хангалтгүй байгаа бөгөөд байгууламж, орны тоо, бодитой асрах өндөр настны хүмүүсийн тоо түргэн хөгжиж буй хэрэгцээний шаардлагад зохицож чадахгүй байна. Түүнчлэн хуваарилалт зохицуулалт нь зохисгүй байдгаас болж ор олохгүй буюу ор илүүдэх зэрэг асуудал оршиж байна."
Ирэх таван жилд засгийн газар нийгмийн бүх талын хүчнийг идэвхтэй дайчлан өндөр настны асрамжийн үйлсийн хөгжлийн үйлст хөтлөн оруулж, өндөр настны асрамжийн журамжих төвшнийг тасралтгүй дээшлүүлж, өндөр настай хүмүүсийг өтлөө насанд нь аз жаргалтай амьдруулна гэж Ли Лигүө мөн илэрхийлсэн байна. \Анар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |