|
|
||
"2010 оны Хятадын шилдэг хотыг шагнах ёслол болон ХОУР-гийн олон хэлээр аялал жуулчлалыг танилцуулах арга хэмжээг эхлүүлэх ёслол" 28-ны өдөр Бээжинд эхлэв. Ширүүн өрсөлдөөнөөр дамжуулан, Харбин, Хан жөү, Хуан шань, зэрэг 10 хот шалгарч, бүх дэлхийд интернет сүлжээгээр танилцуулах Хятадын аялал жуулчлалын 10 шилдэг хот болсон байна.
"2010 оны Хятадын аялал жуулчлалын 10 шилдэг хот"-ыг бүх дэлхийд интернет сүлжээгээр танилцуулах арга хэмжээг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба болон Аялал Жуулчлалын Хэрэг Эрхэлсэн Улсын Хороо удирдан, ХОУР-гийн онлайн веб сайт зохион явуулж байгаа юм. Тус арга хэмжээ нь Хятадын аялал жуулчлалын хотуудыг дэлхий дахинд танилцуулах өөрийн механизмыг буй болгож, Хятадын аялал жуулчлалын хотуудын дэлхий дахинд нөлөөлөх эрч хүчийг нэмэгдүүлэх зорилготой юм. ХОУР-гийн дарга Ван Гэн нянь энэ удаагийн арга хэмжээний зорилтын тухайд ярих үед хэлэхдээ, тус арга хэмжээгээр дамжуулан, олон орны ах дүү нарт Хятадыг улам бүрэн гүнзгий ойлгуулахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "бидний энэ арга хэмжээг зохион явуулж байгаагийн зорилго бол дэлхий дахины нэн олон ах дүү нарт интернет сүлжээгээр Хятадыг ойлгуулахыг хүсэж байгаа юм. Мөн үүгээр дамжуулан Хятадын хотуудын тохилог сайхан өнгө төрөхийг танилцуулах төдийгүй, Хятадын соёлыг улам сайн ойлгуулах гэсэн юм" гэжээ.
Тус арга хэмжээг эхлүүлснээс хойш, ХОУР-гийн онлайн веб сайт олон орны ах дүү нарын ирүүлсэн хэдэн зуун мянган захиа занаа хүлээж авсан юм. Зарим орноос Хятадад суугаа дипломат албан тушаалтад, засгийн газрын албаны хүмүүс, сүлжээ ашиглагчид өндрөөр үнэлж, тус механизм нь гадаадын хүмүүсийн Хятадыг ойлгох чухал зам суваг болсон гэж үзсэн байна.
Энэ удаагийн арга хэмжээний шалгаруулалтад оролцсон Юнь нань мужийн Ли жян хот нь өвөрмөц өнгө төрхөөрөө олноос оройлон, эхний 10-т шалгарсан байна. Үүнд холбогдуулан Ли жян хотын намын хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Гүө Хуа хэлэхдээ, "2010 оны Хятадын шилдэг хотыг шалгаруулах арга хэмжээ" нь Ли жян хотын аялал жуулчлалыг дэлхий дахинд танилцуулахад эрхэм нандин боломж тохиол хангалаа гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Ли жянд жуулчлах хүмүүс ирэхээсээ өмнө бүр интернет сүлжээнээс Ли жянгийн үндсэн байдлыг мэдэж авдаг. Иймээс Ли жянгийн олон жилийн хөгжил, аялал жуулчлалын давууг танилцуулахад интернет сүлжээ нь маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ удаагийн шалгаруулалтын арга хэмжээ нь ч Ли жянг танилцуулах сайхан боломж байсан. Бид сүлжээгээр сурталчлахыг тун их чухалчлан үзэж, энэ удаа олон хэлээр танилцуулах механизмыг ашиглах гэрээ байгууллаа" гэжээ.
ХОУР-гийн онлай нь 43 төрлийн хэлний веб сайтыг ашиглан, "2010 оны Хятадын аялал жуулчлалын шилдэг хотыг шалгаруулах арга хэмжээ"-г зохион явуулж, мөн үүний зэргээр Италийн мэдээний агентлаг зэргийн гадаадын хэвлэл мэдээллийн 31 нэгж, Рэнь минь интернет сүлжээ, Тэн шюнь интернет сүлжээ, Ю кү интернет сүлжээ, Тянь я шэ чюй интернет сүлжээ зэргийн дотоодын веб сайт, аялал жуулчлалын дагуулын телевиз, жуулчид сэтгүүл зэргийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран, эдгээр хотыг бүрэн төгөлдөр танилцуулсан юм.
Малайзын дипломат албаны хүн Линь Рүй рэнь тус арга хэмжээг үнэлж хэлэхдээ, энэ удаагийн арга хэмжээ нь Хятадын хотуудын өнгө төрхийг нийт сүлжээ ашиглагчдад танилцууллаа. Зарим хотыг өнгөрсөнд хүмүүс төдийлөн мэдэхгүй байсан бол одоо бүр сайн мэдэх болсон. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |