![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао энэ сарын сүүлчээр АНУ-д төрийн айлчлал хийх юм. Америкт тус айлчлалийн урьдчилсан бэлтгэл хийж буй Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жечи 6-ны өдөр хэлэхдээ, дарга Хү Жиньтао-гийн хийх тус айлчлал нь шинэ эрин цаг дах Хятад Америкийн идэвхтэй хамтын ажиллагааны тал бүрийн харилцааны хөгжлийг урагш ахиулна гэжээ.
Ян Жечи мөн өдөр Нью-Йоркт Америкийн Гадаадтай харилцах зөвлөлөөс зохиосон үдийн цайллагад оролцох үеэр хэлэхдээ, тус айлчлал нь шинэ цаг эрин дэх Хятад Америкийн идэвхтэй хамтын ажиллагааны тал бүрийн харилцааны хөгжлийг эрчтэй ахиулж, Хятад Америкийн ажил хэрэгч хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлэн, хоёр ард түмний ойлголцол,найрамдлыг нэмэгдүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад чухал бөгөөд идэвхтэй нөлөө үзүүлнэ гэжээ.
Америкийн тал хэлэхдээ, Америк Хятадын харилцаа нь хоёр тал түүнчлэн дэлхий нийтийн хувьд маш чухал юм, хоёр орны идэвхтэй хамтын ажиллагааны тал бүрийн харилцаа урагш хөгжихийг хүсэж байна. Хү Жиньтао-гийн энэ удаа Америкт хийх айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн хүлээж байна гэжээ.\Уртнасан орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |